Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Хөгжлийн банкны асуудлыг АТГ-т шилжүүлэх чиглэл өгчээ

Хөгжлийн банкны асуудлыг АТГ-т шилжүүлэх чиглэл өгчээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 12:24:49

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн асуудлыг хэлэлцсэн. Үүгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болоод буй баримт, мэдээллүүд болон бусад асуудалтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаад хэд хэдэн чиглэл өгчээ.

Үүнд нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн улс төрийн холбоо хамаарал бүхий өнцгүүдийг АТГ-аар шалгуулах асуудал багтжээ. Мөн үүнээс гадна ойрын хугацаанд авч хэрэгжүүлбэл зохих бусад чиглэлийг Хөгжлийн банкны захирал Г.Мандуул, Сангийн сайд Б.Жавхлан нарт өгсөн талаар эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зүгээс чанаргүй 26 зээлдэгчийн нэрийг зарласан. Тэдний хувь эзэмшил болон төлөөгүй байгаа зээлийн дүнг энд дарж харах боломжтой. 26 зээлдэгчийн хувьд энэ дүн нийтдээ 841 тэрбум төгрөг болж байгаа юм.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 12:24:49

Сэтгэгдэл бичих