Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

Улаанбаатарт 13-15 хэм хүйтэн байна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 08:37:50

Нийслэлд багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.

 

2022 оны 01 сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

 

2022 оны 01 сарын 28-наас 02 сарын 01 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгууд нутгийн зарим газраар, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд, 31-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд Алтайн салбар уулсаар, 29-31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 40-45 хэм, өдөртөө 26-31 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-27 08:37:50

Сэтгэгдэл бичих