Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
"Омикроны оргил үе таарах учраас хичээлийг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй"

"Омикроны оргил үе таарах учраас хичээлийг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй"

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-26 14:34:12

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЕБС-ийн хичээлийг хоёрдугаар сарын 14-нөөс эхлүүлэх шийдвэр гаргалаа. Нийслэлийн сурагчид хоёр долоо хоног 5/9 зарчмаар танхим, цахим хосолсон хэлбэрээр хичээллэх бөгөөд үүний дараа буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс хичээл 100 хувь танхимаар үргэлжилнэ. Сурагчдын хичээлийн хоцрогдол 60 хувьтай байна

Хөдөө орон нутагт ногоон бүсэд байгаа үед сургалтыг 100 хувь танхимаар зохион байгуулна. ЕБС-ийн сурагчдад хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа ба ялангуяа 1-3 дугаар ангийнханд ажиглагдаж байна.

Омикроны давлагааны оргил үе таарч байгаа учраас нэг долоо хоногоор сунгахаас өөр арга байсангүй. Цаашдаа тархалт буурах байх хэмээн найдаж байна.

Нэг зүйлийг уриалмаар байна. Хэрэв хичээл, сургалтыг яг 14-нд нээхийг хүсэж байгаа бол цагаан сарын баярыг хөл хязгаартай зохион байгуулахыг хүсэж байна.

Мэргэжлийн боловсрол, их дээд сургуулиуд хоёрдугаар сарын 7-нд цахимаар 14 хоног эхэлж, 28-ны өдрөөс танхимаар хичээллэнэ. Сургуулийн амралт эхлэхэд цэцэрлэг дагаж амардаг байсан. Сүүлийн хоёр жил хөл хориотой байсан ч хүүхдүүдээ аль болох цэцэрлэгт хамруулах бодлого барьсан. Хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн 3-5 настай хүүхдүүдээ цэцэрлэгт хамруулна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-26 14:34:12

Сэтгэгдэл бичих