Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Омикроны халдвар авсан хүмүүсийн 73%-д илэрдэг шинж тэмдэг

Омикроны халдвар авсан хүмүүсийн 73%-д илэрдэг шинж тэмдэг

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-26 12:18:33


Бангладеш улсад коронавирусийн омикрон-штаммын халдвар авсан бүх хүний бараг дөрөвний гуравт(73%) хамар нусхайрах шинж тэмдэг илэрч байлаа гэж тус улсын эрүүл мэндийн ерөнхий газрын албан ёсны төлөөлөгч профессор Назмул Ислам хэлснийг эндхийн “bdnews24”сонин иш татан дурджээ.

Эмчлүүлэгчдийн 68%-д  толгой өвдөх нь илэрч, ингэхдээ 64% нь ядраад байна гэж хэлж байжээ.  Үүнэээс гадна,  өвчтөнүүдийн дор хаяад 60% нь найтаах юмуу хоолой өвдөж, харин 44% нь ханиалгаж байсан байна.

“Бид эдгээр шинж тэмдэгийг анхаарах ёстой, юу гэвэл энэ нь улирлын томуугийн шинж тэмдэгүүдтэй адилхан байгаа юм” гэж Ислам анхааруулжээ.

Шинэ хувилбар дэлхийн 110 оронд илэрээд байгаа юм. Дэлхийн хамгийн хүн ам шигүү оршин суудаг Бангладешт цар тахлын бүхий л хугацаанд бараг 1,7 сая хүнээс коронавирусийн  халдвар илэрчээ.

Омикрон нь хүүхдийн гуурсан хоолойг гэмтээдэг учир, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гарч болохыг Оросын Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албанаас анхааруулж байна. Ийм эмгэг голдуу 2-оос 5 хүртэл насныханд илүүтэй илэрдэг ажээ.

Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-26 12:18:33

Сэтгэгдэл бичих