Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 07, Лхагва
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,"Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар мэдэгдэл хийнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,"Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар мэдэгдэл хийнэ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-25 10:26:39

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээр тохиролцсоныг "Туркойз Хилл Ресурс" зарлаад буй.

Энэ дагуу гүний уурхайн үйл ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр болох гэж байна.

Уг үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Монголд ирээд буй "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцож, хамтарсан мэдэгдэл хийх юм.

Эргэн сануулахад, Гүний уурхайн олборлолтын ахлах инженер Э.Одмаа "Уурхайн багийнхан маань өнөөдрийн байдлаар огтлох малталтын түвшин болон олборлолтын түвшний бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна. Тэсэлгээ хийхээс өмнөх техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан. Мөн олборлолтыг эхлүүлэхэд шаардлагатай 100 орчим километрийн нэвтрэлтийн ажил хийгдсэн" хэмээн 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд хэлж байсан юм.

Түүнчлэн "Оюу толгой" ХХК-ийн Уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Уилсон "Огтлох малталтын зөвшөөрлүүд гарч, үйл ажиллагааг эхлүүлбэл найман сарын дараагаас хүдэр олборлоно" гэж байв.

 


Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-25 10:26:39

Сэтгэгдэл бичих