Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ

Ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэдэд түр амбулатори үйлчилнэ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-23 12:25:33

Нийслэлийн долоон дүүрэгт 12 түр амбулатори байгуулан, ковидын үзлэг хийх болжээ. Эдгээр амбулаториудаар ковид туссан нь шинжилгээгээр батлагдсан иргэд үйлчлүүлж, рентген шинжилгээ өгөх боломжтой юм.

Амбулаториуд ажлын өдрүүдэд 09:00-20:00 цаг, амралтын өдрүүдэд 10:00-15:00 цаг буюу уртасгасан цагаар ажиллана.

Мөн тус амбулаториудад хүүхдийн, дотрын эмч ажиллан, зөвхөн ковидоор өвдсөн нь батлагдсан өвчтөнүүдэд үйлчлэх учраас “улаан бүс”-д тооцогдох юм.

Тиймээс ковидоор өвдсөн нь шинжилгээгээр батлагдаагүй, шинж тэмдэг илэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэх шаардлагагүй. Мөн ковидоор өвдөөд эдгэрсэн хүмүүс дээрх амбулаториудаар үйлчлүүлэхгүй. Харин шинж тэмдэг илэрсэн, өвдсөн байж болзошгүй иргэд Өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна гэж НЗДТГ-ЫН Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлж байна.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-23 12:25:33

Сэтгэгдэл бичих