Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Яармагийн замд явган зорчигч мөргүүлжээ

Яармагийн замд явган зорчигч мөргүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-23 12:14:02

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2021.01.22/ 20:30 цагийн орчимд ХУД-ийн долдугаар хороо Яармагийн "Шунхлай" шатахуун түгээх станцын замд "Toyota Raum" маркийн автомашины жолооч явган зорчигч мөргөсөн гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу хэргийн газрын үзлэг хийхэд эхний нөхцөл байдлаар явган зорчигч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын гарцгүй хэсгээр гарч автомашинд мөргүүлж, улмаар автомашин онхолдсоныг тогтоожээ. Мөрдөн шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан мэдээллээ. 

Мөн жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувьтай буюу согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, явган зорчигчийн согтолтын зэрэг 2.0 хувийн согтолттой гарсан байна. Явган зорчигчид эмнэлэгийн анхны тусламж үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ. 

Яармагийн замд явган зорчигч мөргүүлжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-23 12:14:02

Сэтгэгдэл бичих