Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 05 сарын 19, Пүрэв
Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-22 12:52:52

Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 154, түр 3 цэгт 157 багийн 736 эмч, ажилтан ажиллаж, 6000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.


Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж, дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-18:00 цаг хүртэл ажиллана.


Мөн өчигдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 46, II тунд 76, III тунд 1653, IV тунд 1840, нийт 3615 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 71.9 хувь, III тунгийн хамралт 51.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 4.3 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3027 (25.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.488 (77 хувь), 16-17 насны 27.019 (79.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.


Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.



Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2022-01-22 12:52:52

Сэтгэгдэл бичих