Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Р.Левандовски оны шилдэг хөлбөмбөгчөөр хоёр жил дараалж шалгарав

Р.Левандовски оны шилдэг хөлбөмбөгчөөр хоёр жил дараалж шалгарав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-01-21 08:55:22
             Швейцарын Цюрих хотод энэ сарын 17-нд ОУХБХ-ны оны шилдэг хөлбөмбөгч шалгаруулах "The Best FIFA Awards 2021" шагнал гардуулах ёслол болов. Уг шагналыг Польшийн шигшээ болон Германы "Байерн" багийн довтлогч Роберт Левандовски хүртлээ. Харин Аргентины шигшээ болон Францын "Пари Сен Жермен" багийн довтлогч Лионель Месси хоёр, Египетийн шигшээ болон Английн "Ливерпуль" багийн довтлогч Мохамед Салах гуравт орсон байна. Эцсийн шалгаруулалтад 48 оноо авсан польш  эр шигшээ багийн дасгалжуулагч нараас 535, ахлагч нараас 555, хэвлэл мэдээллийнхнээс 589 санал авсан аж. Харин хөлбөмбөг сонирхогчдын 353,714 санал авчээ.                              44 оноогоор удаалсан Лионель Месси дасгалжуулагч нараас 254, багийн ахлагч нараас 344, хэвлэл мэдээллийнхнээс 409, хөгжөөн дэмжигчдээс 708,206 санал авсан бол 39 оноогоор гуравдугаарт бичигдсэн Мохамед Салах дасгалжуулагч нараас 271, шигшээгийн ахлагч нараас 176, сэтгүүлчдээс 184, фанатуудаас 528,245 санал авсан юм.
No description available.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-01-21 08:55:22

Сэтгэгдэл бичих