Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
“Омикрон”-ы эхний шинж тэмдэг илэрэхэд юу хийх вэ?

“Омикрон”-ы эхний шинж тэмдэг илэрэхэд юу хийх вэ?

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-01-20 15:00:25


Амьсгалын замын хурц халдварт өвчний  илрэлүүдтэй төстэй “омикроны” эхний шинж тэмдэг илэрмэгц эмчид үзүүлэхийг хүлээлгүйгээр даруй эмчилж эхлэх хэрэгтэй гэж Москва хотын эрүүл мэндийн газрын орон тооны бус ерөнхий мэргэжилтэн, өрхийн эмч  Виктор Фомин хэлжээ.

Түүний хэлснээр, давын өмнө  халуун нэмэгдэж, толгой, хоолой өвдөж, хамар битүүрдэг байна.  Хэрвээ та ямар нэг шалтгаанаар эмчид хандаж чадахгүй бол, гэртээ байж, эмчилгээ хийж эхлэх хэрэгтэй гэнэ.

Гэрийн эмийн санд биеийн хүчилтөрөгчийн хэмжээг хэмждэг пульсоксиметр байх ёстой. Хэрвээ энэ хэмжээ 96-100%-иас бага байвал, эмч дуудах хэрэгтэй.

“Хэрвээ халуун 38 градусаас ихгүй байвал, халууныг эмээр буулгахгүй байхыг зөвлөж байна. Энэ тохиолдолд  цорын ганц “боломжийн цонх” нь их хэмжээний шингэн уух (2 литр хүртэл) явдал. Зөгийн бал, гаа/чацарганатай цай ууж болно. Тайван амарч, өрөө тасалгаандаа агаар оруулж, тамхи татахаас тагалзах хэрэгтэй” гэж Фомин хэлсэн байна.

Хэрвээ халуун 38 градусаас дээш гарвал халуун бууруулах эм, тодруулвал парацетамол юмуу аспирин ууж болно.

Хоолойн өвдөхөд халдварын эсрэг эм, цацлага хэрэглэж, жишээлвэл хлоргексдинээр хоолойгоо зайлж болно.

Хамрын шуухинааг судас нарийсгадаг үйлчлэл бүхий хамрын дусаалгаар эмчилэх юмуу далайн давсанд суурилсан уусмалаар хамраа угааж болно.

“Омикроныг” эмчлэхэд амьсгалын замын хурц халдварт өвчин эмчлэхэд хэрэглэдэг эм бэлдмэлүүд хэрэглэж болно.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-01-20 15:00:25

Сэтгэгдэл бичих