Өчигдөр улсын хилээр нийт 39 тээврийн хэрэгслээр 60 чингэлэг бүхий 935.9 тн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан.
Замын-Үүд дэх Гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийх зорилгоор дундын бүсэд орсон барааны мэдээг урьдчилан авсны дагуу ачаа хүлээн авагчид руу холбогдож ачаагаа ирж авахыг мэдэгдэж байгаа бөгөөд ачааны эзэд ирсэн тохиолдолд гаалийн хяналт бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, өдөрт нь ачааг олгож, талбайг суллах зохион байгуулалтын арга хэмжээг авч цаг сунган 24.00 хүртэл ажиллаж байна.
Өчигдөр оройны 21 цагийн байдлаар Гаалийн зуучлагч, банк болон мэргэжлийн хяналт, бичиг баримтын бүрдүүлэлт, хяналт шалгалт хариуцсан байцаагч нар ажиллаж Бүс нутгийн ложистикийн төвийн ГХБ-д өнөөдөр хүлээн авсан 60 чингэлэг ачаанаас 16 ААН-н мэдүүлсэн 25 чингэлэгт гаалийн бүрдүүлэлтээ хийж байна.
Нэгдүгээр сарын 11, 12-ны өдөр Э-Транс ложистикс ГХБ, Дардан ложистикийн Гаалийн хяналтын бүсүүдэд хүлээн авсан ачааны бүрдүүлэлтийг хийхэд дараах хүндрэлтэй асуудлууд гарч байсан тул өнөөдөр буюу 13-ны өдрөөс ачааг Бүс нутгийн ложистикийн төв рүү ачааг шилжүүлэн калмар ашиглах болсноор эдгээр асуудлууд шийдвэрлэгдэн түргэн шуурхай ачиж буулгах, орон нутгийн ачилтыг хийх боломжтой болоод байна.
Мөн чингэлгээр тээвэрлэгдэн ирж буй барааны дагалдах бичиг баримт чингэлэг дотор болон цахимаар ирэхгүй байгаагаас гаалийн бүрдүүлэлт саатаж байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэхээр тээвэр зуучлагч байгууллага болох ОУТЗТ-тэй холбогдон санал солилцож БНХАУ-ын Синотранс компани руу хүсэлт илгээгээд байна.
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд
chin
Хуучин залуутайгаа нийлэхгүй бол амьдрал надад маш муу байх байсан, би гэрлээд 2 жил болж байна, ямар нэг зүйл тохиолдсон, миний нөхөр намайг орхисон, доктор Окос шившлэгийн тусламжтайгаар би хайрттайгаа дахин нийлсэн бөгөөд бидний гэрлэлт одоо энэ амьдралаар дүүрэн байна. аз жаргал, бүгдээрээ доктор Окос spell caster-ийн ачаар ТЭР ЧАМАЙГ БҮХ ТӨРЛИЙН ӨВЧНИЙГ эдгээж байгаа тул түүнтэй +2347039201245 whatsapp дугаараар эсвэл okosherbalhome@gmail.com имэйлээр холбогдоорой.