Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 06 сарын 30, Пүрэв
Гейтс “омикроны” тухай таамаглалаа дэвшүүүлэв: “Энэ нь хамгийн муу давалгаа байх болно”

Гейтс “омикроны” тухай таамаглалаа дэвшүүүлэв: “Энэ нь хамгийн муу давалгаа байх болно”

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-14 15:20:26


Тэрбумтан Билл Гейтс манай гарагийн бүх нутагт тархах “омикроны” тухай таамаглалаа дэвшүүлжээ. “Энэ нь хамгийн муу давалгаа байх болно” гэдэгт бизнесч итгэлтэй байна. Гэлээ ч, тэр үүнээс сайн зүйлийг ч бас олж харжээ.

“Омикрон” штамм хүн төрөлхтөний мэдэх ямар ч вирусээс илүү хурдтай тархаж байгааг “Майкрософт” компанийг үндэслэгч  тэмдэглэсэн байна. SARS-COV-2-ын Өмнөд Африкийн хувилбар удахгүй “дэлхийн бүх оронд тархана” гэж Гейтс таамаглажээ.

“Энэ вирус “дельта”-гийн талтай тэнцэхүйц тийм ноцтой байлаа ч, энэ нь бидний үзэж өнгөрүүлсэн давалгаануудаас хамгийн муу нь байх болно” гэж бизнесч Twitter дэх өөрийн хуудсанд бичсэн байна.

“Омикрон” гарч ирсэнд бас ямар нэг сайн зүйл ч бий гэж тэр үзэж байна. Хэрвээ зөв ажиллавал, COVID-19-ийн цар тахал 2022 онд шувтарна гэж тэр үзэж байна. Ямартай ч Гейтс  үүнд итгэж байгаа ажээ.

Улс оронд “омикрон”-ыг зонхилох штамм хэмээн хүлээн зөвшөөрч байгаа бол, халдварын давалгаа сайндаа гурван сарын дараа буурна гэж тэр хэлсэн байна. Тэрбумтан энэ тоог хаанаас олж авсанаа бичээгүй байна. Юу гэвэл, коронавирусийн энэ хувилбар ердөө сарын өмнө илэрсэн билээ.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-14 15:20:26

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Өөрөө зохион бүтээж өөрөө тарааж буй бол тоог хөанөас авдаг юм өөрт нь байна
2022-01-14 20:28:42 - 103.212.119.186