Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 14, Ням
Америкийн мэс зсалчид хүнд гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Америкийн мэс зсалчид хүнд гахайн зүрх амжилттай шилжүүлэн суулгажээ

Эх сурвалж: Bataar.mn Шар Уржигдар


 

Дэвид Беннеттэд ердийн зүрх шилжүүлэн суулгах мэс засал таарахгүй байжээ. Тиймээс шинэ эрхтэн хэрхэн ажиллаж, түүнийг өвчтөний бие хэрхэн хүлээж авсаныг тогтоохын тулд Мэриленд муж улсын 57 настай энэ хүнийг эмч нар байнга анхааралтай ажиглаж байна.

“Нэг бол үхэх, эсвэл энэ мэс заслыг хийлгэх гэсэн сонголт надад тулгарсан юм. Би амьд явмаар байна. Үүнийг харанхуйд буудаж байгаатай адил хэмээн ойлгож болно, гэвч энэ бол надад олдож байгаа эцсийн боломж юм” гэж өвчтөн мэс заслын өмнгө хэлжээ.

Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарт эрүүл ахуйн хяналт тавих газар шинэ оны өмнө энэ мэс засал хийх зөвшөөрлийг яаралтай олгосон байна.

Донор нь гахай. Энэ нь генетикийн өөрчлөлт хийсэн гахай байжээ. Ингэснээр гахайн зүрх тодорхой хэмжээний сахар ялгаруулдаг генгүй  болсон  бөгөөд эс бөгөөс дархлалын хүчтэй хариу үйлдэл гаргаж, эрхтнийг хүлээн авахгүй байх байсан гэнэ.

“Энэ бол донорын эрхтэн хомс байгааг шийдвэрлэхэд биднийг нэг алхам ойртуулсан хувьтсгалт шинжтэй мэс засал боллоо” гэж гахайн зүрхийг мэс заслын аргаар шилжүүлэн суулгасан эмч Бартли Гриффит хэлжээ.

Мэс заслаас өмнө гахайн зүрхний үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд тусгай нөхцөлд хадгалж байсан байна. Түүнчилэн эмч нарын баг  дархлааны хариу үйлдлийг дарангуйлж, эрхтний үл тохирохooc  сэргийлэхийн тулд шинэ эм хэрэглэжээ.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Шар Уржигдар

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Арай л доромжлол юм биш үү
Өчигдөр - 202.126.89.164