Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
“Омикрон”-оос болоод ирэх гурван сард байдал ээдрээтэй болох нь

“Омикрон”-оос болоод ирэх гурван сард байдал ээдрээтэй болох нь

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-01-11 13:18:14


Коронавирусийн “омикрон” штамм тархаж байгаагаас болоод наанадаж ирэх гурван сард байдал ээдрээтэй болно. ДЭМБ-ын COVID-19-тэй тэмцэх асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Дэвид Набарро ингэж хэлснийг хэвлэлд мэдээлжээ.

“Энэ вирус эхлээд хуримтлагдаж, дараа нь  тархалт эрс ихсэж, дараа нь  дахин буурч, сүүлд нь бас дахин ихэсдэгт хамаг учир байгаа юм.  Тийнхүү ойролцоогоор гурав-дөрвөн сар тутамд ингэнэ” гэж мэргэжилтэн хэлсэн байна.

“Омикрон”-ы зэрэгцээ  бусад хувилбар ч гарч ирж болох бөгөөд иймд вирус үргэлжлэн тархана гэдгийг тэр бас тэмдэглэжээ.

Үүнээс гадна,  Өрнөд Европын эрүүл мэндийн албад өвчлөгдсдийн тоог тогтоон барьж чадахгүй байгаа, бусад орны эмнэлгийн байгууллагууд нэгэнт ачааллаа дийлэхгүй болж буйд сэтгэл зовинож байгаагаа Набарро бас илэрхийлсэн байна.

“Нэг ч оронд, ялангуяа ядуу буурай орнуудад дорвитой хязгаарлалт тогтооох боломж байхгүй, тийнхүү ойрын гурван сард байдал гагцхүү ээдрээтэй болно” гэж тэр хэлжээ.

“Нэгдүгээр сарын 8-нд эрдэмтэд бас нэг супермутант-вирус гарч ирэх эрсдэлтэй байгаа тухай ярьсан юм.  Тэдний хэлснээр, амьтны орчин хүрээлэлд нэвтрэн орсныхоо дараа коронавирус  маш их мутацилагдаж, улмаар “супермутант” болж, дахин өвчлөл дэгдээж мэдэх ажээ. Цар тахал  коронавирусийн “омикрон” штаммаар дуусна хэмээн бодож, тайвширах хэрэггүй гэж мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.

Б.Атар

 

 

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-01-11 13:18:14

Сэтгэгдэл бичих