Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Өөрийгөө Казахстан дахь “эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч” гэдэг хүн Өрнөдийнхөнд ханджээ

Өөрийгөө Казахстан дахь “эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагч” гэдэг хүн Өрнөдийнхөнд ханджээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-11 13:16:53


Казахстанаас гарч явсан бөгөөд өөрийгөө  “эсэргүүцлийн хөдөлгөөн, сөрөг хүчний удирдагч” хэмээн нэрлэдэг тус орны сайд, банкны эзэн асан  Мухтар Аблязов Казахстаны эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авахыг Өрнөдийн орнуудад уриалжээ. Тэр “Corriere della Sera” сонинд ярилцлагадаа ингэж хэлсэн байна.

“Казахстан дахь эсэргүүцлийн ажиллагаа нь гаднаас хөндлөнгөөс оролцсоны биш, харин хүн амыг удаан хугацааны туршид хэлмэгдүүлэн хохироож байсны үр дагавар юм” гэж Францад аж төрж байгаа Аблязов мэдэгджээ. Ингэхдээ чухамхүү өрнөдийнхөн тус орон дахь авилга, гэмт хэргийг мэдэхгүй байгаа юм шиг хандсанаар,  Нурсултан Назарбаев гэгч “мангасыг тэжээж байсан тэр гар болсон юм” гэж хуучин сайд  тэмдэглэсэн байна.

“Казакууд Назарбаевыг хэзээ нэгэн цагт хөөн зайлуулах уу гэдэгт биш, харин хэзээ гэдэгт асуудал оршиж байсан юм” гэж тэр  тодруулан тайлбарлажээ.

Одоо Өрнөдийнхөн “өөрийн багийг хуулж, харгис нүүр царайгаа харуулсан” Казахстаны дэглэмийн эсрэг арга хэмжээ авах ёстой гэж Аблязов үзэж байна.

“Би энэ дэглэмийн эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардан АНУ-ын ерөнхийлөгч [Жо Байден], европын улсуудын бүх тэргүүнд захидал бичсэн” гэж тэр хэлжээ.

Тухайлбал, Аблязов Казахстаны эрх баригчдаас бүх бизнес-харилцаагаа таслахыг олон улсын хамтын нийгэмлэгт санал болгосон байна.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-11 13:16:53

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

murat
Mash zuv
2022-01-12 01:07:12 - 68.106.93.14