Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Газар хөдлөснөөр Хятадын цагаан хэрмийн нэг хэсэг нуржээ

Газар хөдлөснөөр Хятадын цагаан хэрмийн нэг хэсэг нуржээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-11 12:19:11


Өнгөрсөн бямба гарагт Цинхай мужид газар хөдлөснөөр хятадын цагаан хэрэмний хоёр метр орчим багаахан хэсэг нурлаа гэж “Global times” сонинд бичжээ.

“Газар хөдлөлтийн голомтоос 114 км-т байдаг баруун хойд нутгийн Ганьсу мужийн Шаньдань гацаанд хэрмийн хоёр метр хэсэг нурсныг” гэж сонины мэдээнд дурдсан байна.

Эрх баригчид газар хөдлөлтийн дараа соёлын дурсгалт газрыг үзэж, хэрэмний нурсан хэсгийг илрүүлжээ. Энэ хэсэг нь Мин улс оршин тогтнож байсан үед (1368-1644 он) хамаардаг байна. Мэргэжилтнүүд шаардлагатай тулгуурыг суурилуулж, сэргээн засварлах ажил хийж эхлэжээ.

Европ-Газрын дундад тэнгисийн чичирхийлэл судлах төвийн мэдээлснээр, газар хөдлөлтийн магнитуд 6,3 балл байжээ. Харин хятадын мэргэжилтнүүд магнитуд 6,9 балл байсан хэмээн үзэж байгааг сонинд тэмдэглэсэн байна.

Газар хөдлөлт хүн ам цөөтэй мужид болсон ч,  зарим томхон хотын оршин суугчид түлхэлтийг мэдэрчээ. Газар хөдлөлтөд есөн хүн өртөж, тэдний найм нь эмнэлгээс гараад байна.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-11 12:19:11

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Нуруул нурнал биз
2022-01-12 23:30:23 - 202.126.89.164
g
evgui yum bolohnee
2022-01-12 11:55:33 - 202.126.89.63
зочин
Хар хүчээр баахан үндэстнүүдийг нэгтгэн яргалж байгаа шар хятад хага бутарч, зад нуран унахын дохио доо!
2022-01-12 11:44:48 - 202.9.46.140