Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Д.Ганбаяр: "Шүүхээс АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай мэтээр нийгэмд мэдээлж, нэр хүндийг нь унагасан"

Д.Ганбаяр: "Шүүхээс АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай мэтээр нийгэмд мэдээлж, нэр хүндийг нь унагасан"

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-10 13:10:46

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх, АН-ын хууль эрхзүй хариуцсан дэд дарга Д.Ганбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ардчилсан намаас 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан, Улсын Дээд шүүхийн иргэний танхимын ерөнхий шүүгч асан Х.Сонинбаяр, тус шүүхийн тамгын газрын дарга С.Амардэлгэр нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгуулахаар АТГ-т өргөдөл гаргасан. Эдгээр нь Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй Ардчилсан намын дүрэмд хууль зөрчин өөрчлөлт оруулсан байж болзошгүй.

Гэтэл прокурорын газраас дээрх хүмүүст хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг албан бичгээр авах гээд өнөөдөр иртэл надад өгсөнгүй. Тиймээс хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрт нь улстөрчид нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна.

Шүүхээс "Эвлэрээд ирвэл бүртгэнэ" гэх агуулгатай тогтоол гаргаж Ардчилсан намын дотоод хэрэгт оролцож, хоёр дарга, хоёр тамгатай мэтээр нийгэмд мэдээлж, нэр хүндийг нь маш их унагасан. Үүнээс гарсан хохирлыг бид Улсын Дээд шүүхээс нэхэмжлэх болно" гэв.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-10 13:10:46

Сэтгэгдэл бичих