Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Мөнгө авч цуглаанд оролцсон гэжээ

Мөнгө авч цуглаанд оролцсон гэжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-10 10:40:20
Казахстаны Алма-Ата хотод саатуулагдсан хүмүүсийн нэг ярихдаа, намайг Киргизээс ирэхэд, үл таних хүмүүс  200 ам. доллар өгье, тэгээд цуглаанд оролц гэж хэлснийг телевизийн “Хабар” суваг мэдээлжээ.  “Танихгүй хүмүүс над руу утасдаж, 90 мянган тенге (200 гаруй ам. доллар) өгье, цуглаанд оролц гэсэн, би Кыргызстанд ажилгүй  учир, зөвшөөрсөн” гэж тэр телевизийн нэвтрүүлгээр хэлсэн байна.  “Надад нисэх онгоцны тасалбар өгч, тэгээд би нэгдүгээр сарын 2-нд Алма-Атад ирсэн юм.  Энд намайг нэг байранд авчирахад, тэнд “Тажикистан, Узбекистаны иргэд” байсан хэмээн тэр ярьжээ Казахстанд террорын эсрэг ажиллагаа шинэ шатанд шилжиж байна. Одоо цэргийнхэн Алма-Ата хотын эргэн тойрны бүх шалган нэвтрүүлэх цэгт байрлажээ. 
Террористуудын хотоос гарч явах бүх замыг хаахын тулд ийм арга хэмжээ авч байгааг РИА Новости агентлаг мэдээлж байна. Одоо хотод зандалчдын тодорхой хэсэг үлджээ. Алма-Атад гудамжны өргөн цараатай буудалцаан болохгүй байгаа ч, террористууд үе үе өдөөн хатгалга үйлдэж, хүчний байгууллагынханд халдаж байна. 
 Казахстанд эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдоос нийтдээ таван мянга гаруй хүнийг саатуулаад байгаа ажээ. Казахстанд эмх змбараагүй байдал болох үеэр 164 хүн, түүний дотор Алма-Ата хотод 103 хүн амь үрэгдсэн байна. 
Б.Атар
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-10 10:40:20

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Чи муу өмхий хасаг энд Монгол сайтанд сэтгэгдэл бичихгүй шүү! Тэр лалынхаа сайт энэ тэрд бичнэ биз!
2022-01-11 06:04:42 - 24.16.131.18
halid
Nursansaltai pida n zugtaagaad oros ruu yvtsan kkk Uvguniig duujleh heregtei
2022-01-10 23:45:49 - 68.106.93.14