Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Зургаагаас дээш хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг ТӨР ДААНА

Зургаагаас дээш хүүхэдтэй өрхийн байрны урьдчилгааг ТӨР ДААНА

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-01-09 17:52:00

УИХ энэ сарын 6-нд  Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын  төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. Улмаар  тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлээд буй.

Тэгвэл уг тогтоолоор Монгол хүний удмын сангийн аюулгүй байдал болон нөхөн үржихүйг хамгаалах, хүн ам зүй, гэр бүлийн хөгжлийг дэмжих замаар Монгол хүний оюуны чадавх, бүтээмж, өрсөлдөх чадвар, хүн амын өсөлт, үндэстний дархлааг бэхжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна.

Уг тогтоолын төсөлд 6 болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь төрөөс  дэмжлэг үзүүлэх талаар тусгажээ. 

Төслийн онцлох заалтууд
 

  •  Монгол хүний удмын санг цус ойртолтоос сэргийлж, цэвэр тунгалаг байлгах гол хэрэглүүр “Угийн бичиг”-ийг өрх айл бүрд шинжлэх ухааны үндэстэй, зөв аргаар хөтлүүлэн хэвшүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжилтийг хангах,
     
  • Монгол Улсын хүн ам зүйн бодлогын хэрэгжилтийг хангах, удирдан зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий төрийн бүтцийг бий болгох шийдвэрийг 2021 онд багтаан гаргаж, хэрэгжүүлэх,
     
  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, хүн амын боловсрол, мэргэжил, ажиллах хүчний нөөц, суурьшлын нягтралтай уялдсан, төвлөрлийн эсрэг дотоод шилжилт хөдөлгөөнийг тэтгэх бодлого боловсруулан хэрэгжүүлэх,
     
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эзэмшсэн мэдлэг, чадварыг улсын хөгжилд бүрэн дүүрэн ашиглах бодлого боловсруулан хэрэгжүүлэх,

Монгол Улсын хүн амын өсөлт, нөхөн үржихүй, гэр бүлийн тогтвортой хөгжлийг дэмжих төрийн бодлогыг оновчтой бэхжүүлэх үүднээс
 

  • Эхийг жирэмсэн болсон цагаас нь эхлэн сэтгэл зүйн болон, шаардлагатай эмчилгээ, сувилгаанд бүрэн хамрагдаж, эмнэлгийн онцгой хяналтан дор эсэн мэнд амаржих, амаржсаны дараа асаргаа сувилгаанд 7-14 хоног Эрүүл мэндийн даатгалаараа сувилуулах эрхтэй байх төр хувийн хэвшлийн хамтарсан тогтолцоо бүрдүүлэх,
     
  • 6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн гэр бүлийг нэг удаад орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрт нь төрөөс  дэмжлэг үзүүлдэг байх эрх зүйн орчинг бүрдүүлэх,
     
  • Архидан согтууралт, мансуурахтай тэмцэх үр дүнтэй арга замыг тодорхойлж, холбогдох төрийн бүтэц, тогтолцоог бэхжүүлэн, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах.

Тогтоолын төслийг бүрэн эхээр унших: https://lawforum.parliament.mn/draft/53/

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2022-01-09 17:52:00

Сэтгэгдэл бичих