Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Кипр арлаас COVID-19-ийн шинэ хос штамм илэрчээ

Кипр арлаас COVID-19-ийн шинэ хос штамм илэрчээ

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-09 13:40:00


Киприйн эрдэмтэд COVID-19-ийн дельтакрон-штамм буюу “дельта” болон “омикрон”-ы хос хувилбар илрүүлсэн байна

Кипрээс коронавируст халдварын шинэ хувилбар илрүүлсэн нь өмнө илэрсэн “дельта”  болон “омикрон”-ы хос штамм  болж байна. Өвчний шинэ  төрлийг илрүүлсэн Киприйн их сургуулийн биотехнологи, молекулярын вирус судлалын лабораторийн эрдэмтэд энэ вируст  “дельтакрон” гэсэн  өгчээ.  Киприйн Эрүүл мэндийн яамны харъяа цар тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний зөвлөлдөх зөвлөлийг байсан уг лабораторийн тэргүүн Леонтиос Кострикис энэ тухай мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилсан байна.

COVID-19-ийн дельтакрон штамм нь дельта-хувилбарынх шиг тийм генетикийн суурьтай бөгөөд гэхдээ түүний хэд хэдэн мутаци нь коронавирусийн омикрон-штаммын мутациудтай төстэй байна гэж тэр хэлжээ. “Омикрон” нь 30 мутацитай, эдгээрийн 10 нь  Кипрээс авсан сорьцноос олдсон мутациудтай адилхан байжээ.

Кипрт дельтакрон-штамм 25 сорьцоос илэрсэн бөгөөд эдгээрийн 11 нь коронавирусээр өвчилж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийнх, бусад нь тус улсын жирийн оршин суугчдаас илэрснийг лабораторийн эрхлэгч бас онцлон тэмдэглэсэн байна.

Коронавирусийн шинэ штаммууд амьтны орчинд  нэвтэрвэл вирусийн ноцтой мутациуд үүсгэж, өвчин шинээр дэгдэхэд хүргэж болох юм гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан юм.  Вирусийн мутацичлагдах чадамж барагдаагүй бөгөөд цар тахал омикрон-штаммаар дуусгавар болохгүй гэдгийг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.

Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч байсан Геннадий Онищенко Кипрээс илэрсэн  коронавирусийн дельта болон омикроны хос штамм аюултай эсэх тухай ярьжээ.

Энэ мутацийг судласны дараа үнэлэлт дүгнэлтийг ДЭМБ-ын шинжээчид өгөх байх гэж эпидемиологч хэлсэн байна. Вакцинжуулалт, давтан вакцинжуулалт нь COVID-19-тэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг тэр онцлон тэмдэглэжээ.

“Вирусийн штаммууд  өөр хоорондоо харилцан үйлчилж чаддаггүй, эдгээр нь өөр хоорондоо биш, харин бидэнтэй тэмцэлдэхээр үүсч бий болдог . Энэ нь омикроны өмнө байсан тэр мутациуд байж болох юм“ гэж Онищенко онцлон дурдсан байна.

Б. Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-09 13:40:00

Сэтгэгдэл бичих