Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Назарбаев болон охидууд нь Казахстанаас явцгаажээ

Назарбаев болон охидууд нь Казахстанаас явцгаажээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-08 15:02:47


 

Казахстаны ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев тус орноос явжээ. Анхны ерөнхийлөгчийн хамт түүний охид гэр бүлийнхэнтэйгээ гадагшаа гарсан байна.

Казахын Orda.kz сайт өөрийн учрыг мэдэх хүмүүсийн хэлснийг иш татан нэгдүгээр сарын 7-нд ийм мэдээлэл тараажээ. Тэдний хэлснээр, “үндэсний эцгийн” ах Болат Назарбаев л эх орондоо үлдсэн байна.

“Казахстанд улс төрийн хямрал эхлэснээс хойш албан ёсны эрх баригчид, төрийн телевизийн сувууд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн аль аль нь  Нурсултан Назарбаев болон түүний гэр бүлийн гишүүдийн нэрийг дурдахгүй байгаа нь анхаарал татаж байна. Тэд хаана байгаа, тэд хэрхсэн тухай ч мэдэхгүй байгаа юм. Анхны ерөнхийлөгч болон түүний охид, тэдний гэр бүлийнхэн Казахстанаас явсан тухай мэдээлэл бидэнд байгаа. Харин том ах Болат Назарбаев л эх орондоо үлдээд байна” гэж сайтын ерөнхий редактор Гульнара Бажкенова бичжээ.

Албан ёсны мэдээ болон албаны хүмүүсийн хэлсэн үгэнд тус орны нийслэлийг Нур-Султан гэж огт дурдахгүй байгааг тэр бас онцлон тэмдэглэсэн байна.

Нурсултан Назарбаев Казахстаны ерөнхийлөгчийн албыг бараг 30 жил хашиж, 2019 оны гуравдугаар сард уг албан тушаалыг орхисон билээ. Үүний дараа тэр Казахстаны Аюулгүйн зөвлөлийн насан туршийн тэргүүн, эрх баригч “Нур Отан” намын даргаар үлдэж, тус улсын нийслэл Астана Нур-Султан гэж нэрлэгдэх болсон юм.

Казахстанд эсэргүүцлийн арга хэмжээ нэгдүгээр сарын 2-нд эхлэж, дараа нь  эмх замбараагүй байдал болж хувирсан юм.  Тэмцэгчид тус орны анхны ерөнхийлөгчийн хөшөөнүүдийг буулгажээ.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-08 15:02:47

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Одоо байгаа хэдэн олигархууд бидний ирээдүйг аль хэдийнээ зараад казинодчихсон улс шүү дээ. Хүүхэд төрөхдөө л 100 саяын өртэй төрж байна.
2022-01-09 12:56:05 - 202.9.46.91
Zochin
Oortoo hushuu bariultsan argaggui l tom amitan baijee.
2022-01-09 12:22:33 - 73.176.171.37
jat
Mongold YAG odoo iim huvisagal heregtei bna
2022-01-08 23:18:59 - 68.106.93.14
Иоз
Ядуурал баян хоосны ялгаа хэт ихсээд л энэ.Монгол энэ маягаараа удвал өлөн зэлмэн хүмүүс олширвол аюултай.Сургамж авах л хэрэгтэй ард түмнээ өөд татах хэрэгтэй
2022-01-08 22:56:24 - 202.126.88.232
del
жоомоо алах гэж байгаад гэрээ шатаачих бий дээ.
2022-01-08 21:31:13 - 202.55.188.100
Зочин
НЭГ ХҮНИЙ НЭГ НАМЫН УДИРДЛАГА УЛС ОРНБГ ИЙМ БОЛГОДОГ АЖ.НАЗАРБАЕВЫН ОХИН ДАРИГА ЯДУУ ХҮМҮҮ ӨМХИЙ ҮНЭРТЭЙ БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭЖ ХЭЛЖ БАЙСАН НЬ САЯХАН ДАА САЯХАН
2022-01-08 19:09:12 - 103.229.121.141
Зочин
Улс орныг нь 30 жил удирдсан хүн хөрөнгөтэй байж болно. арай л муйхар жагсаал болчих шиг боллоо цаашид үндэсний эрх чөлөө байх үгүй нь тодорхойгүй болж байх шиг байна. тусгаар улс байх үгүй эсэх ч эргэлзээтэй юу үгүй юу муу хүмүүсийн хатгаас муу л мөр үлдээх нь дээ Хайран сайхан казакстан улс бурхан өршөөг Амен!!!!!!
2022-01-08 16:40:13 - 203.98.77.101