Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Токаев гурав дахь удаагаа Казахстаны иргэдэд хандан үг хэлэв

Токаев гурав дахь удаагаа Казахстаны иргэдэд хандан үг хэлэв

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-08 15:00:21


Сайтар бэлтгэгдсэн дотоодын болон гадаадын террористууд Казахстаны эсрэг халдлага үйлдлээ гэж тус улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев телевизийн “Хабар 24” сувгаар мэдэгдэв.

“Террористууд төрийн болон хувийн эд хөрөнгөд урьдын адил хохирол учруулж, иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэсээр байна” гэж тэр хэлжээ.

Үүнтэй холбогдуулан Токаев урьдчилан сануулалгүйгээр зандалчдыг шууд устгахаар гал нээх тушаалыг цэрэг болон хууль сахиулагчдад өгсөн байна. Казахстаны эрх баригчид тэдэнтэй хэлэлцээ хийхгүй гэж тэр хэлээд, ийм санал тавьж байгаа нь тэнэг явдал юм гэжээ.

“Зандалчдын террорист ажиллагаанд нууцаар бэлтгэж байсныг төр яагаад мэдэлгүй өнгөрүүлснийг ойлгох нь нэн чухал. Алма-Ата хотод гэхэд л 20 мянган зандалчин халдлага үйлджээ” гэж ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.

Гэм буруутай бүх этгээдийг хатуу цээрлүүлэх болно гэж Токаев бас батлан илэрхийлжээ. Одоо Алматы, Актобе хот болон Алматы мужид үндсэн хуульт ёс сэргэж байна гэж тэр хэлжээ. Үүнд онц байдлын горим тус үзүүлсэн гэж тэр үзэж байна.

“Тайван хэлбэрээр тавьсан бүх шаардлагыг хүлээж авлаа. Яриа хэлцээ хийснээр буулт хийж, нийгэм-эдийн засгийн хурц хурц асуудлыг шийдвэрлэх шийдлийг боловсрууллаа. Тиймээс байдал тогтвортой хэвээр байсан бүс нутгуудад онц байдлын горимыг үе шаттай цуцлана” гэж Токаев хэлжээ.

Байдал тогтворжиж байгаатай холбогдуулан Казахстаны зарим бүс нутагт интернэтийг ажилд оруулах тухай шийдвэр бас гаргажээ. Ингэхдээ  терроризмд өдөөн тухирсан мэдээлэл Сүлжээнд байршуулах  нь үр дагавартай болохыг Токаев анхааруулсан байна.

Тэр бас  энхийг сахиулагч хүч илгээсэн Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын орнуудын тэргүүн нарт талархал илэрхийлжээ.

Казахстаны ерөнхийлөгч нэгдүгээр сарын 11-ний лхагва гарагт ээлжит мэдэгдэл хийх юм.  Тэгэхэд Токаев болж буй эмх замбараагүй байдлын талаархи засгийн газрын тодорхой шийдвэрийн тухай ярихаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-08 15:00:21

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

sasas
buzar hun, ard tumniihee esreg gadnii tsereg hudulguj buuduulj baih gej. manai MAH shig
2022-01-10 17:29:14 - 202.21.108.10
ga
Zonog uvguniig shuuj yllahaas naash huvisgal zogsohgui bailguidee
2022-01-08 23:22:05 - 68.106.93.14