Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Засгийн газрыг огцрох хүртэл суулт зарлахаа мэдэгдлээ

Иргэний хөдөлгөөнүүд нэгдэж Засгийн газрыг огцрох хүртэл суулт зарлахаа мэдэгдлээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-07 14:41:36
“NoDouble standart”, “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл хөдөлгөөн”-үүд нэгдэн Засгийн газраас хариуцлага нэхэх тухай асуудлаар мэдээлэл хийлээ.  “Хэвтүүл” хөдөлгөөний зохицуулагч А.Цэрэнбат: “NoDouble standart”, “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл” хөдөлгөөн болон МоАХ-ны залуу гишүүд хамтраад нэгэн байр суурин дээр нэгдлээ.  Өнгөрсөн 2020, 2021 онуудад хүний эрхийг зөрчсөн, бизнес эрхлэгчдийг дампууруулсан, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн жилүүд байлаа. Бид бүтэн хоёр жилийг Монгол Ардын Намын дарангуйлал дор өнгөрөөлөө.     Өнөөдөр иргэд орлогогүй, хөргөгч нь хоосон, хүнсний зах ажиллахаа болиод байна. Гэтэл зурагтаар л Монгол Улс хөгжиж байна гэж гаргаад байдаг. 
 ЖДҮ-д холбогдон албан тушаалаа огцорсон Я.Содбаатар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байна. Ийм хүмүүст хариуцлага тооцох ёстой байтал үзэл бодлоо илэрхийлж, үг хэлсэн залууст хариуцлага тооцдог болоод байна. Хариуцлагыг Улсын Их Хурлын танхимаас эхлүүлэх ёстой.  Иргэдийн амьдрал туйлдаа хүрснийг хэлж ярьж яваа залуус гэмт хэрэгтнүүд биш. Бид төрийн эсрэг тэмцээгүй. Төрийн нэрээр хулгай хийж, давхар эрх эдэлж байгаа хүмүүстэй тэмцэж байгаа юм.  Бид хүний эрхийг хамгаалахтай холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлт тавьсан ч Н.Учрал мэтийн гишүүд нээлттэй сонсголыг хаалттай явууллаа. Тиймээс бид 2022 оныг үндэсний эв нэгдэл, шударга ёс, хүний эрхийг хамгаалахын төлөө жил байх болно. Үүнийг бид өнөөдрөөс эхлүүлж байна.  Мөн Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Өнөөдрийн байдлаар хэдэн хүн нас барж, хэдэн хүн ажил орлогогүй болоод байна.  
  Бид өнөөдрөөс буюу 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн бүтэн жилийн турш Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар болон УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцортол тэмцэх болно.  “NoDouble standart” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү: Бид Засгийн газраас Ковид-ийн хуулийг цуцлахыг шаардаж байна. Мөн хичээл, сургуулийг танхимаар оруулахыг шаардлагыг тавьсаар ирсэн. Тиймээс Засгийн газрыг огцортол бид тэмцэнэ.     Засгийн газрыг огцруулах бидний тэмцэлд нэгдэх залууст хандаж хэлэхэд эмх замбараагүй байдал үүсгэлгүй, хоорондын зайгаа баримтлахыг анхааруулж байна. Бид No naadam эсэргүүцлийн арга хэмжээг ямар соёлтой хийлээ. Яг тийм байдлаар соёлтойгоор Засгийн газрыг огцортол үүдийг нь сахиж хоноцгооё гэж хэлмээр байна.
Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2022-01-07 14:41:36

Сэтгэгдэл бичих