Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Казахстаны нөхцөл байдлын тухай

Казахстаны нөхцөл байдлын тухай

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-07 10:27:38

Алма-Ата хотод хамгийн ээдрээтэй байдалтай байна. Нэгдүгээр сарын 5-нд тэнд эсэргүүцлийн ажиллагаа олныг хамарсан эмх замбараагүй байдал болж хувирчээ.

Түйвээгчид эмнэлгийн түргэн тусламж, галын албадын ажилд саад учруулж, хүчнийхэнд халдаж, тэднийг зэвсгийг булааж, түүнчилэн захиргааны байруудыг дайран эзлэсэн байна. Алма-Ата хот дээрэм тонуулд эзлэгджээ. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчид дэлгүүр хоршоо, банкны цонх хагалж, мөнгө болон үнэт эдлэл авахаар завдсан байна.

Нэгдүгээр сарын 6-ны өглөө цэргийнхэн болон цагдаа нар зандалчдын эсрэг террорын эсрэг ажиллагаа явуулж эхлэжээ.

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев хүчнийхэнээс хүмүүс амь үрэгдэж, 300 гаруй хүн бэртэж шархадсан тухай мэдээлсэн байна. Зарим мэдээгээр, хүчнийхнээс 13 хүн амь үрэгдэж, заримынх нь толгойг тасалсан байжээ.

Тийнхүү Казахстанд исламын радикал үзэлтнүүдийн үйлдлийн тодорхой ул мөр ажиглагдаж байгааг тэмдэглэвэл зохино. Тодруулвал, толгойг нь тасласан зарим хүчний төлөөлөгчийн цогцос олдсон тухай мэдээ пүрэв гарагт ирсэн байна. Олон улсын исламын террористууд ингэж “цаазлах” арга уламжлал ёсоор хэрэглэдэг ажээ.

“Толгойг нь тасласан нэг хууль сахиулагчийн цогцос олдсон юм. Энэ нь Алма-Ата хотод халдсан зандалчдын бүлэглэл террорын, хэт даврагч шинжтэй байгаагийн нотолгоо юм гэж комендантын газраас мэдэгдэж байна” хэмээн телевизийн “Хабар 24” суваг уламжилжээ.

Цэргийнхэн Алма-Ата хотын Бүгд найрамдах улсын талбайг бүрэн чөлөөлснийг  ТАСС-ын сурвалжлагч пүрэв гарагт хэргийн газраас мэдээлсэн байна. Түүний мэдээлснээр, эмх замбараагүй байдал өдөөгч олон этгээд эхний буун дуунаар тал тал тийшээ таран зугатаж, гэхдээ олон тооны цэргийнхэн болон цэргийн техник талбай дээр үлджээ.

Тийнхүү хууль сахиулах байгууллагынхан  Алма-Ата хотод террорын эсрэг тусгай ажиллагаа явуулж эхэлснийг хотын комендантын газраас пүрэв гарагт шилжих шөнө мэдээлсэн байна.

Казахстаны ерөнхий прокурорын газар тус оронд болж буй олныг хамарсан эмх замбараагүй явдлын тухай хэрэг нээж, түүнчилэн террорын ажиллагааг мөрдөн шалгаж эхлэсэн байна. Телевизийн “Хабар 24” сувгаар ингэж мэдээлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах зорилгоор байгууллага хоорондын шуурхай мөрдөх баг байгуулж, түүний бүрэлдэхүүнд “дотоод хэргийн яам, үндэсний аюулгүй байдлын хороо болон бусад хууль сахиулах байгууллагын төлөөлөгчид” орсон байна. Уг багийнханыг тусгай прокурор удирдах ажээ.

Эмх замбараагүй байдал өдөөгчид болон оролцогчдод найман жил хүртэл хугацаагаар болон бүх насаар нь хорьж, иргэншлээс хасах ял оноож болох гэнэ.

Казахстанд олныг храмарсан эмх замбараагүй явдлын улмаас 90 сая ам. долларын хохирол учираад байна. Нийт орны хэмжээнд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдоос бараг 2,3 мянган хүнийг баривчилжээ.

Цэрэг болон цагдаа нарын дунд найдваргүй этгээдүүд болон террористуудын шууд хамсаатнууд байж болохыг ерөнхийлөгч Токаев өмнө нь анхааруулж байсан байна. Тэгээд ч тэд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдын талд орсон тохиолдлууд гарчээ.

Казахстаны ерөнхийлөгч Токаевын хүсэлтээр тус оронд ирсэн Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагын хүчний эхний анги салбарууд Казахстанд үүрэгт ажлаа гүйцэтгэж эхлэснийг РИА Новости агентлаг уламжилсан байна.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Дэлхий 2022-01-07 10:27:38

Сэтгэгдэл бичих