Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
БНАСАУ пуужин харвасныг АНУ буруушааж байна

БНАСАУ пуужин харвасныг АНУ буруушааж байна

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-06 17:40:31
  "АНУ-ын эрх баригчид Хойд Солонгос баллистик пуужин хөөргөснийг буруушааж байгаа ч дипломат арга барилаа баримталж, Пхеньяныг яриа хэлэлцээр хийхийг уриалж байна" гэж Төрийн департаментын дарга лхагва гарагт мэдээлэв. Тэрээр "БНАСАУ баллистик пуужин хөөргөснийг АНУ буруушааж байна. 
Энэхүү хөөргөлт НҮБ-ын аюулгүй байдлын асуудлаарх олон тооны тогтоолыг зөрчсөн бөгөөд Умард Солонгос хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгт заналхийлж байна. Бид дипломат арга барилаа баримталж, БНАСАУ-ын эрх баригчдад яриа хэлэлцээр санал болгож байгаа. БНСУ, Японыг хамгаалах бидний амлалт хэвээрээ" хэмээн өгүүлжээ.      
   Түүнчлэн Японы эргийн хамгаалалтын алба лхагва гарагт пуужин Япон тэнгист унасан талаар мэдэгдэв. NHK телевизийн мэдээлснээр, энэ нь Японы эдийн засгийн бүсээс гадуур аж. Урьд нь Пентагон "Пуужин хөөргөсөн нь АНУ болон түүний холбоотнуудад шууд аюул занал учруулаагүй ч БНАСАУ-ын хууль бус зэвсэг бүтээх хөтөлбөрийн тогтворгүй байдлыг онцолж байна" гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-06 17:40:31

Сэтгэгдэл бичих