Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 04, Ням
Лондонд хатан хааны торгон цэрэг бүдэрч унасан хүүхдийн дээгүүр алхаж гарчээ

Лондонд хатан хааны торгон цэрэг бүдэрч унасан хүүхдийн дээгүүр алхаж гарчээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-06 10:50:43

В Лондоне королевский гвардеец промаршировал по ребенку

 

Хуучин оны сүүлчийн өдөр Лондон хотод хатан хааны торгон цэрэг харуул солигдох үеэр нэг хүүхдийн дээгүүр алхаж гарчээ. Энэ явдлыг харуулсан дүрс бичлэгийг Telegram-Shot сувгаар үзүүлсэн байна. Энэ явдал харуул солигдох үеэр Лондоны Тауэр гүүрний хавьд болжээ.

Торгон цэргийн нэг нь хүүхдийг замаас холдоорой гэж түүн рүү хашгирч байгаа нь дүрс бичлэгээс харагдсан бөгөөд гэвч хүүхэд холдож амжаагүй учир нэг  цэрэг хүүхдийг дайрч унагасан байна. Хүүхдийг ингэж унасны дараа торгон цэрэг чиглэлээ ч өөрчлөлгүйгээр, түүний дээгүүр алхаж гарчээ. Айж сандарсан хүмүүсийн хашгиралдах чимээ сонсогдож байсан байна.

Хатан хааны торгон цэргүүд Биг-Бен цаг, Тауэрын гүүр зэрэг Их Британийн бэлгэдэл байдаг юм. Торгон цэрэг анх 1656 онд байгуулагдаж, батлан хамгаалах яамны харъяанд байдаг. Торгон цэрэгт шилдгийн шилдэгүүд л ордог  байна. Хатан хаан, түүний гэр бүлийнхэн болон өргөөг хамгаалах нь тэдний үүрэг байдаг аж.

Б.Атар

 

 

 

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-06 10:50:43

Сэтгэгдэл бичих