Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Жорж Флойдын зээ охиныг буудаж шархдуулжээ

Жорж Флойдын зээ охиныг буудаж шархдуулжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-05 17:08:13
      Миннеаполис хотноо 2020 оны тавдугаар сард цагдаагийн гарт амиа алдсан африк гаралт америк Жорж Флойдын дөрвөн настай зээ охин бууны сумны шарх авсан тухай FOX9 телевиз мэдээлэв. Флорида мужид болсон уг хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Цагдаагийнхны мэдээлснээр, дөрвөн том хүн, хоёр хүүхэд байсан байр луу үл таних этгээд хэдэнтээ буудсан аж. Талийгаач Жорж Флойдын эгч Латониагийн ярьснаар дөрвөн настай охин гэдсэндээ шархадсан ба сум хэд хэдэн хавиргыг нь цоолжээ. Хагалгаа хийлгэсэн охины биеийн байдал сайжирч, эдгэж байгаа гэнэ.                                         
     2020 оны тавдугаар сард Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаа Дерек Шовин дэлгүүрээс юм хулгайлсан хэргээр Жорж Флойдыг саатуулсан билээ. Баривчлахдаа хүзүүн дээр нь хүчтэй өвдөглөсний улмаас афроамерик эр нас барсан юм. Эмгэнэлт явдлын дараа "Хар арьстны амьдрал чухал!" хөдөлгөөн дэмжлэг авсан төдийгүй энэ үйл явдал АНУ болон гадаадад өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаалд хүргэсэн юм.
No description available.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2022-01-05 17:08:13

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

gggg
KKKK Eruugiin gemt heregten Baatar bolj hushuuguu bosguulahiig harsan shuu Araatan amitanlag nigeruud ustaj ugui boloosoi Niger sarmagchinguudiig umuuruh hun baival Oiroltsoo jaahan amidraad uz gej zuvlii duud
2022-01-06 05:37:50 - 68.106.93.14