Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Ванга 2022 оныг хэрхэн таамаглаж байв

Ванга 2022 оныг хэрхэн таамаглаж байв

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-01-05 09:58:57


Манай үеийн хамгийн нэртэй зөнчдийн нэг, Болгарын хараагүй Ванга өөрийн энэ чадварыг дээд хүчнээс олж авсан хэмээн нотлодог байжээ. Чернобылийн АЦС-д аймшигт сүйрэл болох, Хоёр ихэр цамхаг нурах, Брексит болох, коронавирусийн цар тахал дэгдэх, ЗСБНХУ-ын  тарж бутрах, Дианы гүнж автын ослоор амь үрэгдэх, Жон Кеннеди бусдын гарт амь насаа алдах зэргийг тэр бүр өнгөрсөн зуунд урьдчилан зурсан хэмээн нотлодог юм.

5079 он хүртлэх хэрэг явдлыг  урьдчилан зурсан гэж Ванга өөрөө нотлож байсан бөгөөд тэр 2022 онд болох хэрэг явдлыг урьдчилан таамаглажээ.

Жишээ нь, Сибирийн мөнх цэвдэгээс  гарч ирсэн үл мэдэх вирус 2022 онд коронавирусийн цар тахал дээр нэмэгдэнэ хэмээн Ванга таамагласан байна.

Цаг уурын өөрчлөлтөөс болоод Австрали болон Азийн зарим бүс нутаг их үерт өртөж,  бусад зарим оронд хүн ам хэт өсөлтөөс болоод ундны усны их хомсдолд орж эхлэнэ гэж Ванга бас үзжээ.

Ургацын ихээхэн хэсгийг устгах ер бусын халуунаас болоод Энэтхэгийг аймшигт өлсгөлөн хүлээж байна. Эдгээр асуудалтай холбогдуулан амьд бүхнийг мөхөж сөнөхөөс сэргийлж, эрчим хүчний шинэ шинэ эх үүсгэврийг эрж хайхын тулд экологид ихээхэн санаа тавихыг тэр улс орны төр, засгийн тэргүүн нарт хандаж хүсчээ.

Хамгийн таатай цорын ганц таамаглал нь дайнтай холбоотой байна. Ойрын үед дэлхийн дайн дэгдэнэ хэмээн үзэхгүй байж болно гэж Ванга таамагласан байна.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2022-01-05 09:58:57

Сэтгэгдэл бичих