Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Мбаппе 17 минутад 201 дэх гоолыг орууллаа

Мбаппе 17 минутад 201 дэх гоолыг орууллаа

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-01-04 14:24:17
Мбаппе 17 минутад хет-трик хийж, замналынхаа 201 дэх гоолыг орууллаа. Францын цомын тэмцээний 1/16 шигшээд "ПСЖ" клуб "Ванн" багийн талбайд зочилж, 0:4-өөр хожсон. Энэ тоглолтод "ПСЖ"-гийн довтлогч Килиан Мбаппе хет-трик хийсэн юм.   23 настай довтлогч тоглолтын 59, 71, 76 дахь минуад буюу 17 минутын дотор доод лигийн багийн хаалганд 3 гоол оруулсан. Гурав дахь гоол нь түүний "ПСЖ" клубын төлөө оруулсан 150 дахь гоол байжээ. 
 Мөн Мбаппе замналынхаа 201 дэх гоолыг ч орууллаа. Тэрбээр "Монака"-гийн төлөө 27, Францын шигшээн төлөө 24 гоол оруулсан.  Тэрбээр "ПСЖ" клубын төлөө сүүлийн 4 тоглолтод 9 гоол оруулсан бөгөөд 3 дараалж дубль толилуулсан юм. Энэ улиралд Мбаппе нийтдээ 25 тоглолтод оролцож, 18 гоол оруулж, 15 гоолын дамжуулалт өгөөд байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2022-01-04 14:24:17

Сэтгэгдэл бичих