Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
2022 онд дэгдэж болзошгүй хэд хэдэн цэргийн мөргөлдөөнийг нэрлэжээ

2022 онд дэгдэж болзошгүй хэд хэдэн цэргийн мөргөлдөөнийг нэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 9 цагийн өмнө


Улс төр судлаач Марков: АНУ 2022 онд бусад орны гараар олон дайн дэгдээж мэднэ

 

АНУ 2022 онд манай гарагийн янз бүрийн нутагт бусдын гараар хэд хэдэн цэргийн мөргөлдөөн дэгдээж болох юм гэдэгт улс төр судлаач Сергей Марков итгэлтэй байна. Тэр сурвалжлагчтай ярилцахдаа, ийм маягаар АНУ дэлхийд суларч буй нөлөөгөө тогтоон барихыг оролдож байна гэдгээр өөрийн бодлыг  тайлбарлажээ.

2022 онд украины армийн хүчээр Орос, АНУ-ын хооронд цэргийн мөргөлдөөн гарч болох магадлал хамгийн их юм гэж Марков үзэж байна. Энэ нь нэн чухал асуудал, тодруулвал бие даасан Украин гэж байхгүй болохоор  уг нь Орос, Украины хооронд мөргөлдөөн гарах боломжгүй юм. Гагцхүү өөрийн ашиг сонирхолын үүднээс ажиллаж буй АНУ-ын эзэгнэлд орсон энэ улс манай оронтой дайтаж болох юм улс төр судлаач хэлжээ.  

“Дэгдэж магадгүй хоёр дахь мөргөлдөөн нь Тайваньтай холбоотойгоор Хятад, АНУ-ын хоорондын мөргөлдөөн байж болох бөгөөд энд ийм мөргөлдөөн дэгдэх магадлал бий” гэж Марков таамаглаж байна.

Израиль, АНУ хоёр Иранд бас цохилт өгч болох бөгөөд энэ нь террорын арга хэрэглэн хариу арга хэмжээ авахад хүргэнэ гэж тэр хэлжээ.

“Ливид бас мөргөлдөөн дэгдэж болохыг үгүйсгэх аргагүй. Тэнд арванхоёрдугаар сарын 24-нд сонгууль ёстой байсан ч, хойшлогдсон бөгөөд тус орны одоогийн удирдлага ялагдахаас айж байгаа юм. Энэ мөргөлдөөнд нэг талаас Турк, АНУ, нөгөө талаас Египет, Франц, Саудын Арави, Арабын нэгдсэн эмирт улс, Орос улс холбогдсон юм. Нарийндаа, энэ нь эрчим хүч агуулагчид хяналт тавихтай холбоотой мөргөлдөөн юм” гэж Марков тодруулан тайлбарласан байна.

Армени, Азербайжаны мөргөлдөөн үргэлжилж магадгүй, учир нь Карабахт хэд хэдэн асуудал шийдэгдэгдээгүй юм гэж тэр үзэж байна.

Араб-израилийн мөргөлдөөн  дэгдэх магадлал байнга байж байдаг.  Дараа жил ийм магадлал одоогийнхоос их биш ч,  мөргөлдөөн дэгдэж болохыг мартаж огт болохгүй гэж Марков тэмдэглэжээ.

АНУ  Венесуэл, Колумбын хооронд мөн мөргөлдөөн дэгдээж болох юм. Сирид  ямар нэг байдлаар мөргөлдөөн гарч мэднэ, мөн улс орны дотоодод онц байдал тогтоохын тулд Турк улсад гаднын мөргөлдөөн хэрэгтэй болж болох талтай тэр хэлсэн байна.

“АНУ   бараг бүх мөргөлдөөнд ямар нэг байдлаар оролцож болохыг хэлж болно. Энэ нь мэдээжийн хэрэг. Энэ орон одоо эдийн засаг, үзэл суртал болон ёс суртахууны талаар тэргүүлэгч байх үүднээс авч үзвэл,  уналтад орж байгаа юм” гэж Марков төгсгөлд нь хэлжээ.

2022 оны нэгдүгээр сард Орос, АНУ болон НАТО-гийн төлөөлөгчид аюулгүй байдлыг хангах асуудлаар хэлэлцээ хийнэ. Энэ асуудлаар хийх хэлэлцээний явц биш, харин үр дүн нь Оросын хувьд чухал гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь мэдэгдсэн билээ. Тийнхүү олон улсын тавцанд нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь үүнээс шалтгаалах болно гэж тэр хэлсэн юм.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 9 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих