Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Хахууль авахаас татгалзсан мужийн дэд захирагчийг шагнажээ

Хахууль авахаас татгалзсан мужийн дэд захирагчийг шагнажээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-29 13:56:00


Пенза мужийн захирагч Олег Мельниченко 3 сая рублийн хахууль (өнөөдрийн ханшаар 116 сая гаруй төгрөг – ред.,) авахаас татгалзсан дэд захирагч Сергей Федотовыг шагнажээ.  Федотов  шагналын 47,2 сая рублийг “Русфонд”-од шилжүүлснийг бүс нутгийн засгийн газраас мэдээлсэн байна.

“Дэд захирагч Сергей Федотовыг “Пенза мужийн төрийн албан хаагчид болон төрийн албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн мөнгөн хангамжийн тухай” Пенза мужийн хуулийн дагуу шагнажээ. Тэр 47,2 мянган рублийг хүнд өвчтэй, өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах буяны сан - “Русфонд”-од шилжүүлснийг ТАСС агентлаг дурдсан байна.

Өмнө нь Каменскийн районы нэг эмэгтэй ажилтан  районы захиргааны тэргүүний албан тушаалын шалгаруулалтад ялахад дэмжлэг үзүүлвэл дэд захирагч Сергей Федотовт 3 сая рублийн хахууль өгөхөөр амлажээ. Федотов хахуулийг авахаас татгалзсан байна. Хахууль өгөх гэсэн хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, районы захиргааны ажилтныг шүүхийн шийдвэрээр гэрийн хорионд хорьжээ. Сүүлд нь бүс нутгийн тэргүүн Олег Мельниченко зарчимч байр суурь баримтласан дэд захирагчид талархал илэрхийлээд, шагнахаар амласан байна.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-29 13:56:00

Сэтгэгдэл бичих