Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Хятадууд гэрийн таван хамгийн бохир газрыг нэрлэжээ

Хятадууд гэрийн таван хамгийн бохир газрыг нэрлэжээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 4 цагийн өмнө


Хятадын WeChat порталын хэрэглэгчид гэрийн таван хамгийн бохир зүйлийг нэрлэсэн байна. Энэ нь хөргөгч, угаалгын машин, агааржуулагч, шүршүүр, гоожуурын хушуувч болон хоолны үнэр, хиншүү сорогч юм хэмээн тэд нотлож байна.

Хөргөгчийн нэг сантиметр хавтгай дөрвөлжинд дунджаар 11,4 сая бактери байдаг нь 00-ийн суултуурынхаас хавьгүй их юм гэж материалд дурджээ. Түүхий гахайн мах, дутуу ууж үлдээсэн сүү, загасны мах, жимс жимсгэнэ болон хүнсний ногоонд бас байдаг байна. Гэдэсний савханцар, алтлаг стафилококк нь хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бялуу болон хөлдөөсөн баншинд байж болно.

БНХАУ-ын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв туршилтын хүрээнд угаалгын машины 80%-иас  байвал зохих стандарт хэмжээнээс давсан  бактери илрүүлжээ.

Үүнээс гадна, хэрвээ шүршүүр, усны цорго, гоожуурын хушуувчийг цэвэрлэхгүй бол, эндээс гарах бактериуд усны хамт биед орж, суулгалт өвчин үүсгэж болно.

Өмнө нь Бээжингийн аэронавтик, астронавтикийн их сургуулийн эрдэмтэд бананыг хамгийн их цацраг идэвхит жимс гэж гэж нэрлэжээ.  Бананд химийн элементийн цацраг итдэвхит изотоп болох калий-40 агуулагддаг бөгөөд энэ нь ионжсон цацрагийн байгалийн томоохон эх сурвалж болдог байна. Ингэхдээ банан нь хүнд аюулгүй бөгөөд учир нь түүнд калия-40-ийн агууламж бага байдаг ажээ.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Шар 4 цагийн өмнө

Сэтгэгдэл бичих