Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өсжээ

Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар өсжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-12-28 14:43:38
Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 19.6 хувь өсч инфляцын 5.1 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний 2.1 нэгж хувийг мах, махан бүтээгдэхүүн, 0.9 нэгж хувийг хүнсний ногоо, 0.7 нэгж хувийг талх, гурил, будаа, 0.6 нэгж хувийг сүү, өндөг, 0.9 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна. 
Хүнснээс бусад барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 6.5 хувь өсөж, инфляцын 4.9 нэгж хувийг бүрдүүлжээ. Үүний 2.0 нэгж хувийг бензин, 0.6 нэгж хувийг зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ, 0.4 нэгж хувийг согтууруулах ундаа, тамхи , 0.4 нэгж хувийг боловсролын үйлчилгээ, 0.3 нэгж хувийг эм, тариа, эмнэлгийн үйлчилгээ, 0.2 нэгж хувийг хувцас, бөс бараа болон гутал, -0.4 нэгж хувийг орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлш 1.4 нэгж хувийг бусад хүнс тус тус бүрдүүлж байна.  
Хүнснээс бусад барааны үнийн өсөлтөд бензиний үнэ өссөн нь нөлөөлжээ  Хэрэглээний үнийн улсын индекс 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар сарын инфляц 1.3 хувь, жилийн 10.5 хувь байна. Жилийн инфляцыг авч үзвэл 5.7 нэгж хувийг хүнснээс бусад бараа, 4.8 нэгж хувийг хүнсний барааны үнийн өсөлт бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс арваннэгдүгээр сарын байдлаар сарын 1.5 хувь, жилийн 10 хувь байгаа бөгөөд үүний 5.1 нэгж хувийг хүнсний бараа, 4.9 нэгж хувийг хүнснээс бусад бараа бүрдүүлж байна. Хүнсний барааны бүлгийн үнийн өсөлтөд мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөлж, хүнснээс бусад барааны үнийн өсөлтөд бензиний үнэ өссөн нь нөлөөлжээ.
Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-12-28 14:43:38

Сэтгэгдэл бичих