Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Зөн билэгтэн Н.Кузнецова ээж болно

Зөн билэгтэн Н.Кузнецова ээж болно

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-24 13:10:00
   Монголчуудтай Оросын ТНТ телевизийн "Зөн билгийн тулаан" төслөөр аль хэзээний танилцсан Николь Кузнецова тээгч эхийн үйлчилгээнд 600 гаруй мянган рубль төлжээ. Удахгүй гурав дахиа ээж болохоо зарласан тэрээр хүүхдээ ганцаараа тээж чадаагүй тул тээгч эхээс тусламж хүссэн аж. 33 настай зөн билэгтэн маань олон жилийн турш дахин ээж болохыг мөрөөддөг байж л дээ. Мөн гурван хүүхэдтэй болохоо мэддэг байсан гэнэ. Тэр блогтоо тээгч эх олох шийдвэр гаргахад маш хэцүү байсныг хүлээн зөвшөөрч, мөнгө нь хүрэхгүй эсвэл төрсний дараа хүүхдээ өгөхгүй байх вий гэж санаа нь зовж буйгаа бичжээ. Үр хөврөл шилжүүлж суулгахын өмнө 300 мянга орчим рубль төлж, дараа нь тээгч эхийн үйлчилгээнд мөн 300 мянгыг, нийт 600 гаруй мянган рубль зарцуулсан байна.              
    Дашрамд дурдахад тэдний гэр бүл олсон бүх мөнгөө хуримтлуулдаг гэнэ. Н.Кузнецова хоёр хүүхдээ удахгүй бүл нэмэх тухай дуулгахад цаадуул нь уг мэдээг тун баяртайгаар хүлээн авчээ. Николийн гэр бүл 38 долоо хоногийг хүлээж буй.
Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-24 13:10:00

Сэтгэгдэл бичих