Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Л.Мессигийн дугаартай бараг сая ширхэг футболк зарагджээ

Л.Мессигийн дугаартай бараг сая ширхэг футболк зарагджээ

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-12-23 13:26:00
 Францын "Пари Сен Жермен" баг өнгөрсөн зун домогт хөлбөмбөгч Лионель Мессиг Испанийн "Барселон"-оос эгнээндээ нэгтгэсэн билээ. Одоогийн байдлаар уг баг аргентин залуугийн нэр бүхий футболк бараг сая ширхгийг зараад байгаа аж. 
"Месси бол агуу хөрөнгө. Арилжааны хувьд түүний нөлөө үнэхээр гайхалтай. Бид өнгөрсөн жил бусад багаас илүү олон өмсгөл зарсан гэж би бодож байна. Энэ жилийн хувьд ч мөн адил байх. Энэ бол мэдээж хамгийн шилдэг өмсгөл, эрэлт нь хамгийн багадаа 30-40 хувиар өссөн болов уу. Ер нь эрэлт асар их бий. 
Хэрэв бид илүү олон футболк хийж чадсан бол тэр хэмжээгээрээ зарах байсан" гэж "Пари Сен Жермен"-ий ивээн тэтгэх асуудал эрхэлсэн захирал Марк Армстронг ярьжээ.                                  
    34 настай Л.Месси энэ улиралд 15 тоглолтод зургаан бөмбөг оруулж, дөрвөн оновчтой дамжуулалт өгөөд байна.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2021-12-23 13:26:00

Сэтгэгдэл бичих