Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 01, Пүрэв
Дэлхийн хамгийн өндөр эр орос бүсгүйтэй гэрлэхээр шийджээ

Дэлхийн хамгийн өндөр эр орос бүсгүйтэй гэрлэхээр шийджээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-23 10:47:00


Дэлхийн хамгийн өндөр эрэгтэйд тооцогддог Туркийн оршин суугч Султан Кесен орос бүсгүйтэй гэрлэхээр Москвад ирснээ телевизийн нэгдүгээр сувгийн “Пусть говорят” нэвтрүүлгээр ярьжээ.

Түүний өндөр нь 2,51 метр, тавхайн урт нь 36 сантиметр бөгөөд дэлхийн хамгийн өндөр хүний хувиар Гиннессийн номонд бичигдсэн юм. Тэр саяхан эхнэрээсээ салж, Оросоос сүйт бүсгүй эрэхээр шийдвэрлэснээ хэлсэн байна. Кесен өөрт нь хоёр хүүхэд – хүү, охин төрүүлж өгөх орос бүсгүй хайж байгаа ажээ.

Орос бүсгүйчүүд үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй гэж сонссон хэмээн тэр хэлсэн байна. “Би өөрийгөө юугаар ч дутаахгүй байж чадна, мөнгөтэй” хэмээн тэр тодруулан тайлбарлажээ.

Дэлхийн хамгийн өндөр хүн өөрийнхөө биеийн хэмжээнд дассан, гэхдээ эвгүй явдал тохиолддог гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Түүний хуучин эхнэр 175 сантиметр өндөр байжээ.

2014 онд Кесен манай гарагийн хамгийн намхан хүн, Балбын Чандра Дангитай уулзаж байсан байна. Данги 54,6 сантиметр өндөр байсан бөгөөд 2015 онд нас барсан юм.

Б.Атар

 

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-23 10:47:00

Сэтгэгдэл бичих