Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
Талибан бүлгийн тусгай хүчин Бадри -313 “Цуст отряд"

Талибан бүлгийн тусгай хүчин Бадри -313 “Цуст отряд"

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-23 09:26:20

Талибаны тусгай хүчин ил гарч олонд мэдэгдэж байгаагаа 2016 онд албан ёсоор мэдэгджээ.”Бадри-313” буюу "Цуст отряд"-ыг халдлага, хорлон сүйтгэх ажиллагаанд буруутгаж байсан бөгөөд , тус улсыг эзлэн авсны дараа зэвсэгт дайчдын бичлэг зураг сэлт олонд ил гарч ирсэн билээ.
Тусгай хүчин “Бадри-313” нь Афганистаныг эзэлсэний дараа шинэ дүрэмт хувцастай, Калашниковын автомат буу болон, Америкт үйлдвэрлэсэн автомат винтовоор зэвсэглэсэн байна. Америкчуудын үлдээсэн агуулахууд байрлаж байсан Кабулыг талибууд эзэлсний дараа зарим зэвсгийг хураан авч зэвсэглэсэн гэж таамаглаж байна.
Барууны шинжээчдийн иш татан мэдээлснээр Мухаммедын үед мусульманчуудын анхны томоохон ялалтыг хүндэтгэн нэрлэсэн Бадри 313 нэрээр тусгай хүчнээ нэрлэсэн аж. Түүхэнд өгүүлснээр 313 дайчин олон тооны отрядыг ялсан байдаг.
Тус тусгай хүчин нь 1980-аад онд Исламын шашны шүтэн бишрэгч Жалалуддин Хаккани (2018 онд алагдсан) үүсгэн байгуулсан "Хаккани сүлжээ" хэмээх террорист бүлэглэлээс салбарлан гарч ирсэн юм. Тус байгууллагын гишүүд талибуудтай эвсэж, сүүлийн жилүүдэд америкчуудын эсрэг тулалдаж байгаа юм. "Цуст отряд" хочит "Бадри 313" тусгай хүчний дайчид Афганистанд байрлаж байсан Америкийн болон эвслийн цэргийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд халдлага үйлдэхдээ амиа золиослогчид болдог байлаа. Яахаас ч буцахгүйгээр эрэлхэг чадвартай тулалддаг мөн гудамжны тулалдаанд туршлага сайн суусан аж.
Америкийн адмирал Майк Муллены хэлснээр Талибаны баазууд нутаг дэвсгэрт нь байрлаж байсан Пакистаны тусгай албад тус тусгай хүчний бүлгүүдийг дадлагжуулан сургах зэвсэгээр хангах зэргээр сургаж зохион байгуулахад тусалж байсан аж. Харин Пакистаны тал Талибаны тусгай хүчин болох “Бадри-313” бүлгийг сургаж дадлагажуулан зэвсэг техникээр хангаж байсан гэдгээ бүх талаараа няцаасан мэдэгдлийг олон улсад одоо хүртэл цацаж байгаа юм. Мөн барууны шинжээчид Талибаны тусгай хүчин Бадри-313-ийг сургаж бэлтгэхэд Оросын гадаадын бүх улсын нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулдаг дэлхийн зартай тусгай хүчин болох “Багнер” бүлгийн сургагч нар оролцдог гэсэн мэдэгдлийг хийсэн байна. Харин Оросын тал энэ талаар эхэн үедээ няцаасан мэдэгдлийг хийж байсан ч саяхан Талибаны өндөр дээд төлөөлөгчид Москвад айлчлан В.Путинтэй уулзан хамтарсан гэрээ хэлэлцээр хийж “Талибан бүлэглэл ямар нэг байдлаар Оросын эсрэг үйл ажиллагаа явуулахгүй” хэмээн тохирсоны үндсэн дээр, Оросын “Багнер” тусгай хүчин Талибаны тусгай хүчин болох “Бадри-313” бүлэглэлийг дэмждэг гэдгээ нээх их нуугаагүй байна. Учир нь ОХУ-д хориотой байсан Талибан бүлэглэлийг ОХУ алан хядах байгууллага гэсэн хар жагсаалтаас хассанаас хойш энэхүү Оросын дэмжлэгийн тухай барууны шинжээчдийн яриа шүүмж үнэний хувьтай болж байна.
Талибаны тусгай хүчин “Бадри-313”бүлэглэл Америкийн Афганистанаас гарахдаа үлдээсэн зэвсэг техник галт хэрэгсэлийг өөртөө олзлон авч зэвсэгжжээ. Мөн Афганистаны Засгийн газрын шугамаар Нэгдсэн улсын хөрөнгөөр ОХУ-аас худалдан авсан тээврийн МИ-171Е болон дайрагч тээвэрлэгч МИ-35 нисдэг тэрэгнүүд болон америкчуудын үлдээсэн тээврийн нисдэг тэргүүдээс чамгүй олноор зэвсэглэн авчээ. Эдгээр вертолётуудыг жолооддог байсан Афганистаны Засгийн газрын армийн нисгэгчдийг мөн олзлон авч өөртөө элсүүлэн өршөөж Талибаны агаарын хүчний жагсаалын нисгэгч болгон мөн Бадри-313 тусгай хүчний нисгэгч болгон мэргэшүүлж байна.
May be an image of military uniform and outdoors

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-23 09:26:20

Сэтгэгдэл бичих