Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
АНУ, Орос, Хятад оролцсон дэлхийн дайн гарах магадлал хир их вэ?

АНУ, Орос, Хятад оролцсон дэлхийн дайн гарах магадлал хир их вэ?

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-23 09:02:34


АНУ, Хятадын хооронд юмуу АНУ, Оросын хооронд ойрын ирээдүйд дайн гарах нь юу л бол, харин америкийн цэрэг-аж цогцолборын эрх ашигийн үүднээс л дайн болох тухай яриа  гаргадаг юм. Упсалийн их сургуулийн энх тайван, мөргөлдөөний судалгааны профессор Ашок Суэйн эдгээр улс оролцсон дэлхийн гуравдугаар дайн гарах магадлалыг ингэж дүгнэжээ.

Улс төр судлаач сурвалжлагчтай ярилцахдаа, дайнд ингэж өдөөн тухирч байгаа нь сүүлийн хорин жилд америкийн хүчин чадлыг үлэмжхэн сулруулсан юм гэж онцлон тэмдэглэсэн байна. Афганистанд аймшигтай ялагдал хүлээснээсээ АНУ сургамж аваагүй бололтой гэж тэр дурджээ.

Одоо өөрсдийнх нь хооронд цэргийн мөргөлдөөн болвол  хоёр орны хувьд, тэр ч байтугай дэлхий нийтийн хувьд туйлын хөнөөлтэй байх болно гэдгийг энэ гурван орны удирдагчид маш сайн ойлгож байгаа гэж Суэйн онцлон тэмдэглэсэн байна.

Энэ гурван улс   яг одоогийнх шигээрээ л бие биеийнхээ эсрэг кибер дайралт хийсээр  байх болно гэж мэргэжилтэн таамаглажээ.  Гэхдээ ийм дайралт нь  өргөн цараатай биш, харин  хязгаарлагдмал шинжтэй байх юм гэж тэр тэмдэглэсэн байна.

Түүгээр ч барахгүй, АНУ, Орос болон АНУ, Хятадын хоорондын сөргөлдөөн худалдаа, дипломатын хүрээнд  газар авах магадлал их байх бөгөөд гэхдээ энэ бүхэн нь цэргийн шууд мөргөлдөөн болон тэр тусмаа дайнд хүргэхгүй.

Бие биеийнхээ эсрэг дайн хийж эхлэвэл, энэ нь дэлхийн гуравдугаар дайн биш, харин дэлхий ертөнц сөнөх дайн болно гэдгийг  улс төрийн удирдлагчид төдийгүй,  тэдний цэргийн жанжнууд сайн ойлгож байгаа гэж судлаач онцлон тэмдэглэжээ.

Б.Атар

 

 

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-23 09:02:34

Сэтгэгдэл бичих