Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 30, Лхагва
НҮБ-ын тэргүүн оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40%-ийг вакцинжуулахыг уриалав

НҮБ-ын тэргүүн оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40%-ийг вакцинжуулахыг уриалав

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-18 13:31:05


НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш оны эцэс гэхэд дэлхийн хүн амын 40%-ийг вакцинжуулах тодорхой арга хэмжээг ойрын өдрүүдэд авахыг улс орнуудад уриалсан байна.

“Улс орнууд хүн амын 40%-ийг вакцинжуулах Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зорилгод хүрэхэд ихээхэн ахиц гаргахын тулд  ойрын өдрүүдэд тодорхой үйл ажиллагаа явуулж, түүнчилэн 2022 оны дунд үе гэхэд бүх орны хүн амын 70%-ийг  вакцинжуулах талаар илүү их хүч чармайлт гаргах ёстой” гэж Гутерриш   оны ажлын дүнд зориулж онлайнаар хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Коронавирусийн цар тахлыг ганцхан вакцинаар устгахгүй гэдгийг Гутерриш бас тэмдэглэсэн байна.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-18 13:31:05

Сэтгэгдэл бичих