Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 11 сарын 28, Даваа
Марадонагийн хөшөө босгов

Марадонагийн хөшөө босгов

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-17 15:10:53

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын олон улсын гол нисэх  буудалд Диего Марадонагийн хөшөө босгожээ.  Тус улсын нисэхийн буудлуудыг удирддаг “Aeropuertos Argentina 2000” компанийн хэвлэлийн албанаас  ингэж мэдээлсэн байна.

АА2000 компани  1986 онд Мексикт болсон ДАШТ-ий домогт хөлбөмбөгчний дүр бүхий 10 номерын хөшөөг Эсейсийн олон улсын нисэх буудалд баяр ёслолын байдалтай нээлээ” гэж мэдээнд дурджээ.

Хөшөөг 3D-хэвлэлийн аргаар бүтээсэн байна. Ингэхийн тулд Мексикт болсон ДАШТ дээр үндэсний төрийн дуулал эгшиглэх үеийн Марадонагийн  зургуудыг эхлээд цуглуулсан юм гэж компанийн төлөөлөгчид ярьсан байна.

AA2000” компанийн эзэн Эдуардо Эрнекян Марадонагийн хөшөө босгохыг түүнд биечилэн санал болгоход, домогт хөлбөмбөгчин хөшөөг чухамхүү Эсейсийн нисэх буудалд байрлуулахыг хүссэн ажээ.

Марадона Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа 1986 онд дэлхийн аварга болсон билээ. Хөлбөмбөгчин 2020 оны арваннэгдүгээр сарын 25-нд зүрхний өвчнөөр таалал төгссөн юм.  Зүрхний шигдээсийн улмаас уушиг  хавагнасан нь  үхлийн шалтгаан болжээ. Хөлбөмбөгчнийг нас бармагц Аргентины прокурорын байгууллага эмч нарын зүгээс хайхрамжгүй байдал гаргасан байж болзошгүйг мөрдөн шалгасан байна.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Шар 2021-12-17 15:10:53

Сэтгэгдэл бичих