Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Энэ сарын тэтгэвэр, тэтгэмжийг 13-ны өдрөөс шилжүүлж эхэлжээ

Энэ сарын тэтгэвэр, тэтгэмжийг 13-ны өдрөөс шилжүүлж эхэлжээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-12-16 12:29:30

2021 оны жилийн эцсийн тэтгэвэр, тэтгэмжийг тогтсон хугацаанаас хэд хоногийн өмнө олгох гэж байгаа талаар ХНХЯ-наас мэдээлж байв. Товлосон хугацааг энэ сарын 13-наас эхлүүлж, иргэдийн дансанд халамж авдаг иргэд болон хүүхдийн мөнгө олгогдсон байгааг салбарын сайд фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Мөн А.Ариунзаяа сайд ” Нийт 2.4 сая иргэний гүйлгээг хийх явцад 54 мянган иргэний шилжүүлэг түр саатсан. Энэ нь тухайн дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой.

Банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбогдуулан Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа. Ингэснээр цаашид “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно. Нөхөн олголт энэ сарын 22-нд хийгдэнэ. Бид банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэв та дээрх 54 мянган иргэний нэг бол бид удахгүй тантай холбогдоно. Эсвэл энэ хугацаанд та өөрөө дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй” хэмээн тайлбарлажээ.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-12-16 12:29:30

Сэтгэгдэл бичих