Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 28, Баасан
Омикрон хувилбарын оргил үеийг тогтоожээ

Омикрон хувилбарын оргил үеийг тогтоожээ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-15 12:13:26
           ДЭМБ-ын яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал Майкл Райан мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр "Коронавирусийн омикрон хувилбарын тархалт хэдэн долоо хоногийн дараа оргилдоо хүрч магадгүй" хэмээн мэдэгдэв. 
"Омикрон хувилбар илэрсэн газар вирус маш хурдацтайгаар тарж, олон тооны тохиолдол илэрсэн" гэж хэлсэн тэр, хамгийн үр дүнтэй арга хэмжээ нь вакцинжуулалт болохыг онцоллоо. Тэрчлэн вакцинууд уг хувилбарыг тодорхой хэмжээгээр эсэргүүцдэг нь нэгэнт нотлогджээ. Коронавирусийн олон мутацийн зарим нь Майкл Райаны санааг зовоож буй гэнэ.                   
   Африкын өмнөд хэсэгт тархсан коронавирусийн B.1.1.529 омгийг ДЭМБ 11-р сарын 26-нд грек цагаан толгойн omicron үсгээр нэрлэсэн билээ.  ДЭМБ-ын мэдэгдэлд "Олон тооны хувилбарын зарим нь анхаарал татаж байна" гэж мэдэгджээ. 
Омикроны гол төв нь Африкын өмнөд хэсэг ба халдварлагсдын хамгийн олон нь ӨАБНУ-д илэрсэн юм.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-15 12:13:26

Сэтгэгдэл бичих