Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
ДЭМБ: Омикрон хувилбар дэлхий нийтээр тархсан байж болзошгүй

ДЭМБ: Омикрон хувилбар дэлхий нийтээр тархсан байж болзошгүй

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-15 09:17:12

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас коронавирусийн шинэ хувилбар дэлхийн ихэнх улс оронд аль хэдийн тархсан байж болзошгүй хэмээн анхаарууллаа. Хүчтэй мутацид орсон омикрон хувилбарын тохиолдол одоогооор дэлхийн 77 улсад батлагдаад байна.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус шинэ хувилбар урьд өмнө хэзээ ч байгаагүй хурдацтай тархаж буйг анхааруулаад улс орнууд омикроны хор хөнөөлийг дутуу үнэлж байгаад санаа зовж байгаагаа хэлжээ.

Омикрон хувилбарыг анх арваннэгдүгээр сард Өмнөд Африкт илрүүлсэнээс хойш сар хүрэхгүй хугацаанд дэлхий нийтээр тархах хандлагатай болоод буй. Шинэ хувилбар илэрсэн даруйд улс орнууд Өмнөд Африк болон түүний хөрш орнуудад аялал жуулчлалын хориг тавьсан боловч вирус дэлхий даяар тархахаас сэргийлж чадсангүй.

Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр доктор Тедрос Адханом Гебрейесус мөн вакцины тэгш бус хуваарилалтын талаар санаа зовниж байгаагаа дахин илэрхийллээ. Учир нь зарим улс орнууд омикроны тархалтаас сэргийлж иргэдэдээ нэмэлт тун хийх ажлыг түргэсгэж байгаа юм.

Сүүлийн саруудад дэлхий нийтэд вакцин хуваарилах Ковакс хөтөлбөрийн нийлүүлэлт нэмэгджээ. Гэвч ДЭМБ-ынхан энэ оны дундуур тохиолдсон вакцины хомсдол давтагдах вий хэмээн эмээж буй. Өнгөрсөн зун вакцины гол үйлдвэрлэгч Энэтхэг улсад өвчлөл нэмэгдсэнээр экспортоо зогсоож дэлхий даяар вакцины хомсдолд орсон юм. 

Ядуу буурай орнуудад эмзэг бүлгийн хүмүүс эхний тунгаа ч авч амжаагүй байна.

eagle.mn

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2021-12-15 09:17:12

Сэтгэгдэл бичих