Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 26, Лхагва
Хамгийн хамгийн тухай хамгийн сонирхолтой баримтууд

Хамгийн хамгийн тухай хамгийн сонирхолтой баримтууд

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-13 10:50:57


 

1. Адлер – Красная Полянагийн хоорондох төмөр зам нь дэлхийн хамгийн үнэ өртөгтэй зам юм. Төмөр замын урт нь 58 километр, ингэхдээ 227 тэрбум рублийн өртөгтэй. Өөрөөр хэлвэл нэг километр нь бараг 5 тэрбум рубль гэсэн үг!



2.
Дэлхийн хамгийн анхны комьпютерын вирус бол Brain вирус. Энэ вирус 1986 оны нэгдүгээр сарын 19-нд гарчээ.

3. Шувуудын дунд хамгийн гүн шунгасан амжилт 1990 онд бүртгэгдсэн байна. Эзэн хааны гэгддэг нэг оцон шувуу Росса тэнгист 483 метрийн гүнд шунгажээ.


4.
Дэлхийн хамгийн түйтгэрт хар салхи нь Катрина салхи юм. Энэ салхи 2005 оны наймдугаар сарын сүүлчээр хөдлөж, харин намдсаных нь дараа  америкийн Шинэ Орлеан хотын дэвсгэр газрын 80 гаруй хувь нь усанд автжээ.

5. Хамгийн урт үг 1913 үсгээс бүтдэг  бөгөөд энэ нь химийн нэгдлийн нэр аж.


6.
Хамгийн урт нэртэй номууд нь  сексийн асуудлын тухай бүтээлүүдийн нэр гэнэ.

 

7. Хамгийн урт нэртэй хот бол Таиландын нийслэл Бангкок. Хэрвээ хэлээ хугалчих нь гэхгүй бол, түүний бүтэн нэрийг тай хэлээр: Krungthepmahanakhon Amornrattanakosin Mahintharayutthaya Mahadilokphop Noppharat Ratchathaniburirom Udomratchaniwetmahasathan Amonphiman Awatansathit Sakkathattiyawitsanukamprasit гэж уншиж болох гэнэ.

 

(“Сахиусан тэнгэрүүдийн хот, аугаа их хот, маргад Буддагийн өргөө, давшгүй бэхлэлт, есөн үнэт чулуугаар аравнайлж, дотроос нь биежсэн Бурхны захирдаг  диваажингийн өргөөнүүдийг санагдуулсан вангийн гайхалтай олон ордон бүхий дэлхийн аугаа их нийслэл,  Индра бурхны бэлэглэж, Висанукамын барьсан  Хот” гэсэн нэртэй бөгөөд нийтдээ 167 үсэгтэй)


8.
Дэлхийн хамгийн богино овог нь солонгосын О овог юм.


9.
 Хамгийн том нохой бол Калифорнийн Дог гэнэ. Хэрвээ энэ нохой хойд хөл дэрээ зогсвол, түүний өндөр нь 212 сантиметр болдог гэнэ.


10.
2011 оны Гиннессийн номд бичсэнээр  Туркийн Мехмет Озюрек гэдэг эр хамгийн том хамартай ажээ. Түүний хамар нь 8 сантиметр гаруй урт гэнэ.


11.
Түүхэн дэх хамгийн өндөр хүн бол Роберт Вадлоу (1918.02.22 – 1940. 07.15). Түүний өндөр нь 2,72 метр, жин нь 222 кг байжээ.

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-13 10:50:57

Сэтгэгдэл бичих