Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 14, Ням
Эрхзүйн баримт бичгийг боловсруулах сургалт, дадлагыг энэ сард зохион байгуулна

Эрхзүйн баримт бичгийг боловсруулах сургалт, дадлагыг энэ сард зохион байгуулна

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 16:03:53

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өнөөдөр НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдвар өвчний хэлтсийн дарга Ш.Тэгшбаяр, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал нарын холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилттэй төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд дүүргүүдийг түшиглэн коронавирусын халдварын тусламж үйлчилгээ, хариу арга хэмжээний төлөвлөлт, тандалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловруулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдөж байна.

 

Энэ хүрээнд Налайх дүүргийг түшиглэн бүх дүүргүүдийн онцгой комисс, шуурхай штабын бүрэлдэхүүнийг чадавхижуулах зорилгоор тус дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Шуурхай удирдлагын нэгж байгуулах, эрхзүйн баримт бичгийг боловсруулах сургалт, дадлагыг энэ сард зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус сургалтаар монгол улсад нэвтрүүлж буй ослын үеийн удирдлагын систем, газар хөдлөлт, гамшиг, ослын үед хойшлуулшгүй шуурхай хариу арга хэмжээ авч ажиллах Онцгой байдлын ажиллагааны төв байгуулах шаардлагын талаар нэгдсэн ойлголт өгөх, хамтран ажиллах чиглэлээр мэдээлэл солилцлоо. 

 

Эх сурвалж: Шадар сайдын мэдээлэл 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 16:03:53

Сэтгэгдэл бичих