Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 08 сарын 14, Ням
ХӨСҮТ-д 33 мянган ам доллларын хандивын мэс заслын маскыг гардуулан өглөө

ХӨСҮТ-д 33 мянган ам доллларын хандивын мэс заслын маскыг гардуулан өглөө

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 13:44:07

ХБНГУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандивын 105,000 ширхэг мэс заслын маскыг /2021.12.07/  гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Регина Рутенберг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ын Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал  Ц.Билэгтсайхан 2021 оны Ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ДЭМБ болон Эрүүл Мэндийн Сайдын 734-р зөвлөмж дагуу халдварт өвчинтэй тэмцэх ажиллагааг хийсээр байна гэдгээ онцлов.

Arslan.mn

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч  Регина Рутенберг “ХБНГУ нь Ковид-19 цар тахлын үед санхүүжилтийн хувьд идэвхитэй ажиллаж байна. Герман улс өнгөрсөн хугацаанд Ковакс хөтөлбөрт нийт 1 тэрбум еврог зарцуулсан бөгөөд тус хөтөлбөрт Монгол улс 2021 оны эхээр хамрагдсан билээ. Өнөөдөр бид бүхэн ХӨСҮТ-д нийт 33 мянган ам доллларын хандивыг гардуулж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “ Ковид-19 цар тахлын эхэн үеээс тасралтгүй ажиллаж буй ХӨСҮТ-д талархал илэрхийлж байна. 2020 оны эхэн үед халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал байсан ба энэ үед яаралтай түргэн тусламжийн сургах багыг Герман улсаас Монгол руу илгээсэн.  Ковид-19 цар тахлын эхэн үеээс ДЭМБ нь халдвар хамгааллын дэглэмийн гол зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ хэлэв.

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 13:44:07

Сэтгэгдэл бичих