Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
Хойд Солонгосын удирдагч нарын “Бүсгүйчүүд”

Хойд Солонгосын удирдагч нарын “Бүсгүйчүүд”

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-08 13:37:52

Хойд Солонгосын удам дамжсан удирдагч нар нэгэн гойд чанарууд байдаг. Энэ бол удирдагч нарын бүсгүйчүүд юм. Төрийн удирдагч нарын амь насыг гадны халдлагаас хамгаалагч нар бол дээд түвшинд бэлтгэгдсэн дотоодыг хамгаалахын сургууль төгссөн мэргэжлийн чекистүүд байдаг гэсэн яриа байдаг. Гэтэл Хойд Солонгосын удирдагч нар голчлон олон тооны бүсгүйчүүлээр тойруулсан байх нь олонтоо байна. 

Энэ бүсгүйчүүлийг яаж бэлтгэдэг вэ?

Өвөг эцэг болох Ким Ил Соны үеэс эхлэн бэлтгэгдсэн эмс охид тэгтэл бусад орны хүмүүсийн анхааралд өртөж байгаагүй байна. Харин өв замгалжилсан хүү Ким Чон Илийн үеэс охидыг сорчлон цуглуулж, тусгай сургуулиар бэлтгэж эхлэсэн байдаг. Энэ сонголтонд удирдагч өөрөө биечлэн оролцдог болж, бага сургуулийн төгсөх ангиас дунд сургуулийн сурагчид болох 13 насны охидыг 3 үе шаттайгаар шалгаруулж бэлтгэдэг болсон аж.

Тусгай төлөөлөгчид сургуулиар явж хөөрхөн царайлаг охидын зургийг дарах бөгөөд тэдгээр охидоос сонгон шалгаруулалт хийхээр өөрөө хүрэлцэн ирдэг байв. Тэдгээр охидын гэрээс хуулийн дагуу ял шийтгэл авсан хүн байх бол дор нь хасч орхидог байсан хэмээдэг. Хоёрдугаар шатны шалгаруулалт нь эрүүл мэндийн үзлэг.

Хэрэв охидийн үзлэгээр асуудалтай бол зүгээр хасаад орхилгүй охидыг эрэгтэй хүнтэй холбогдсон хэмээн нэр зүүж нэр хүндийг нь унагаснаар цаашид амьдрахад төвөг учруулдаг байсан хэмээжээ. Гуравдугаар шатны үзлэгээр охидын биед нэг бүрчлэн үзлэг хийж хөл өвдөг тохойдоо бага зэргийн сорвитой бол хассаар шигшигдэн үлдсэн охидыг тусгай сургуульд суулган гэрээс нь тусгаарладаг байжээ. 

Тэрбээр нилээн хэдэн албан ёсны эхнэртэй байсан бөгөөд одоогийн удирдагч Ким Жон Уг төрүүлсэн эх Гу Ён Ил энэ сургуулиар бэлтгэгдсэн дуучин бүжигчин эмэгтэй байв.

Ko Yong Hui | North Korea Leadership Watch

Харин сүүлийн удирдагч Ким Жон У бол эцэг шигээ жижигхэн биетэй бүсгүйчүүлд таатай биш хэмээдэг. Өөрөөсөө өндөрдүү цагаан царайтай маш үзэсгэлэнтэй бүсгүйчүүлд сэтгэл ханамжтай бөгөөд одоогийн эхнэрээ ч мөн тэр бүсгүйчүүлээс сонгосон юм. Бага насны төрх зарим үед нас биед хүрэхэд өөрчлөгддөг ба тухайн сургуулиас ямар нэг байдлаас болж хасагдсан охидыг гэрт нь хариулдаггүй байна.

Ким Жон Ун эхнэрээ тэргүүн хатагтайгаар өргөмжилжээ | News.MN

Энэ бол нууц алдагдах хүртэл аюултай учир эдгээр охидод залуусын зургийг үзүүлж таалагдвал амьдарч болно гэсэн өршөөл үзүүлдэг аж. Тэдгээр залуус ч мөн Ким Жон Угийн удирдлагад ажилладаг хүмүүс байдаг. Харин үнэхээр таалагдсан бүсгүйчүүлдээ тусгай дугаартай Бенц машин, тохилог орон сууц, гадаадад амрах бичиг, 4 сая орчим воны цалин, эцэг эхэд нь байшин барих эрх, мөн Шанелийн үнэт эдлэл хэрэгслэлийг бэлэглэдэг байна.

Энэ бүсгүйчүүл нас ахимаг болбол яах вэ?

Өндөр тушаалийн албан хаагчдын хэрэгцээг хангагчаар очдог. Тэд 30 дээш насны хүүхнүүд байх бөгөөд генерал болон бусад албан тушаалтанд массаж хийх, хамт байх гэх мэт ажил оногддог хэмээж байна. Пеньяаны иргэдийн дунд удирдагчын бүсгүйчүүдийн зиндааг өмссөн гутлын өсгийгөөр хэмжигдэнэ гэсэн хошин яриа байдаг. Үүнээс гадна Ким Жон У орос болон бусад орнуудын хүүхнүүдийг бас авчирч тэдний авьяаслаг бүхнийг харах дуртай хэмээжээ.

Р.Сайхан-Уул

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-12-08 13:37:52

Сэтгэгдэл бичих