Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 01 сарын 23, Ням
Ахуйн гал түймрээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулав

Ахуйн гал түймрээс сэргийлэх арга хэмжээ зохион байгуулав

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 13:31:45

НОБГ-ын  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор болзошгүй ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын 12 хорооны айл өрхийг хамруулан ахуйн гал түймэр, угаарын хийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэж, түүхий нүүрсний хяналт, шалгалт, айл, өрхийн угаар мэдрэгч, пийшин зуухны бүрэн бүтэн байдал, сайжруулсан шахмал түлшний “сайн карт”-ыг тус тус шалган, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм.  

 Хяналт, шалгалтад Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, хэлтэс, “Таван толгой түлш” ХХК-ийн алба хаагч нар, гэрээт ажилтнууд хамтран оролцлоо.

  Эх сурвалж: НОБГ-ын  Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-12-08 13:31:45

Сэтгэгдэл бичих