ЭМЯ сүүлийн 24 цагт дотоодод 310 хүнээс Covid-19 халдвар илэрсний 3 нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн бөгөөд коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 3 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1950-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 196 нь нийслэлд, 111 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 4046 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 7635 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.
Сэтгэгдэл бичих