Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

2022 оны 12 сарын 05, Даваа
“e-Mongolia”: Төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдээс 52.8 тэрбум төгрөг хэмнэв

“e-Mongolia”: Төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдээс 52.8 тэрбум төгрөг хэмнэв

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-12-08 11:21:50

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2020 оны аравдугаар сарын 01-нд олон нийтэд танилцуулагдсан цагаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа бөгөөд 4,9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлээд байна.

Систем нэвтэрснээр Монгол улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт нийт 52,8 тэрбум төгрөг хэмнээд байна.

Тус систем үйлчилгээгээ цахимжуулсан төрийн байгууллагуудыг харьяалах яамдаар нь багцлан танилцуулж байна.

Харьяалах яамe-Mongolia системд холбогдсон үйлчилгээ
ЭМЯ5
ХХМТГ4
БШУЯ5
ЭХЯ18
ХНХЯ38
ЕС29
БХБЯ33
СЯ57
Шадар сайд54
ХЗДХЯ134
Нийслэл97
ХХААХҮЯ77
ЗТХЯ9
ЗГХЭГ1
ГХЯ4
БОАЖЯ2
УУХҮЯ1
УИХ3

“e-Mongolia” систем өнөөдөр 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авсан ажээ. Үүний зэрэгцээ гар утасны аппликэйшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806,286 болж өссөн байна.

 

Тус системд 2021 оны 10 дугаар сараас эхлэн орон нутгийн нутгийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар  Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг долоон аймаг нутгийн захиргааны байгууллагынхаа үйлчилгээг цахимжуулаад байна.

Эрэлттэй үйлчилгээ: Нэг шатлалт

 Үйлчилгээний нэр
1Вакцины гэрчилгээ
2Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт
3Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
4Жолоочийн лавлагаа, мэдээлэл
5Иргэний үнэмлэхийн лавлагаа
6Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл
7Жолоодох эрхийн оноо
8Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа
9Шүүхийн шийдвэрээр бусдад өр төлбөргүй эсэх тодорхойлолт /иргэн/
10Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт

Эрэлттэй үйлчилгээ: Олон шатлалт

 Үйлчилгээний нэр
1Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох
2Иргэний үнэмлэх дахин авах
3Гадаад паспорт дахин авах
4Шүүхийн шийдвэрийн архивын лавлагаа (НАГ)
5Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал (НЦУГ)

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2021-12-08 11:21:50

Сэтгэгдэл бичих